СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-08-25

Х.Ганхуяг: УОК шийдвэр гаргах эрхээ Засгийн газарт шилжүүлэх цаг нь болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Төрийн ордонд өнөөдөр /2020-08-25/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан болсон. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020 оны наймдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Манай улс Коронавирусийн тархалтаас үүдэж хөл хорио тогтоогоод найман сар боллоо. УОК томоохон шийдвэрүүдийг гаргасаар байна. ДЭМБ-ын дүгнэлтээр бол дахиад 1,5 жил энэ байдал дэлхий даяар үргэлжлэх нээ.

УОК-ын гаргаж буй шийдвэрүүд нийгэм эдийн засагт ямар үр нөлөө авчирч байгаа нь тодорхойгүй байна. Шийдвэрээ судалгаа хийхгүйгээр гаргасаар байна. УОК бол түр зуурын бүтэцтэй, гэнэтийн тохиолдолд ажиллах ёстой. Гэтэл он гарснаас хойш нярайн эндэгдэл хоёр дахин өсөж, гэр бүлийн хүчирхийлэл 100 гаруй хувиар өссөн, эдийн засаг 15-20 хувь агшиж, экспорт унасан байдалтай байна. 

Ирэх дөрвөн жилийн хөтөлбөрийн хагас нь шахуу онцгой дэглэмд зарцуулагдах юм байна. УОК үр дүнг тооцоолохгүй шийдвэр гаргаж байна. Бизнесийн салбарынхан яах юм бэ. МИАТ дампуурах юм уу, зочид буудлууд яах вэ. 

УОК шийдвэр гаргах эрхээ Засгийн газарт шилжүүлбэл яасан юм бэ" гэлээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "УОК онцгой байдлын тухай хуулиараа үйл ажиллагаагаа явуулдаг. Засгийн газраас үл хамаардаг. КОВИД-19-ийн үед Монгол хүний эрүүл мэндийн асуудлыг нэг номерт барьж шийдвэр гаргаж байгаа гэж ойлгож байгаа. Хуулийг сайжруулах чиглэлээр, эдийн засгийн хор уршгийг багасгах талаар холбогдох өөрчлөлтүүд оруулах ёстой байх гэж бодож байна. Х.Ганхуяг гишүүнтэй санал нэг байна" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.