СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-08-25

Сонгуулиас хойш 375 хүн төрийн албанд шинээр томилогдохоор горилж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газар 2020 оны 8 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 119 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн тухайгаа www.iaac.mn сайтдаа мэдээлжээ.

Уг мэдээлэлд өнгөрсөн долоо хоногт 158 мэдүүлэг шинээр хүлээн авсан бөгөөд нийт 375 урьдчилсан мэдүүлгийг хянан үзсэн. Хянан шийдвэрлэсэн 119 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 107, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 5, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл байдлыг тогтоож 7 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн аж.

Одоогоор ажиллагаанд 256 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл зөвхөн наймдугаар сард 375 нийтийн алба буюу төрийн албан хаагч шинээр томилогдохоор материалаа хянуулж байгаагаас харвал тэр хирээр албан тушаалын халаа сэлгээ үргэлжлэх бололтой. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.