СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-08-25

ЗГХЭГ-ын дэд даргаар Б.Солонгоог томиллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар өнөөдөр /2020.08.25/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар Б.Солонгоог томилсон байна.

Тэрбээр 1983 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль төгсчээ. Мөн 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд англи, унгар хэлтэй аж.

Б.Солонгоо нь 2011-2017 онд "Хоган Ловеллс" олон улсын хуулийн фирмд хуульч, олон улсын ахлах хуульч, 2017 оноос одоог хүртэл "Авинекс партнерс" өмгөөллийн компанид Гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.