СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөл хорионы дүрэм зөрчсөн үдэшлэгээс болж 13 хүн амиа алджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Перугийн нийслэл Лима хотын нэгэн шөнийн цэнгээний газар өнгөрөгч бямба гарагт хөл хорионы дүрэм журам зөрчин, хууль бус үдэшлэг зохион байгуулж байжээ. Удалгүй цагдаа коронавирусийн үеийн хязгаарлалтыг хэрэгжүүлэхээр ирэхэд үймээн самуун дэгдэн, хүмүүс бөөнөөрөө зугтах үеэр дор хаяж 13 иргэн олон хүний хөлд дарагдан амиа алдсан байна.

Хэдий тус улсад онц байдал зарлан, ийм төрлийн олон нийтийн цугларалтыг хориглоод байгаа ч Лос Оливос дүүргийн Тус шөнийн цэнгээний газрын эргэн тойрны оршин суугчид энэ талаар 21:00 цагийн орчимд албаныханд мэдэгдсэн бөгөөд үүний дараахан цагдаа нар тус арга хэмжээг зогсоон, цугларсан иргэдийг тараахаар ирсэн аж.

Энэхүү эмх замбараагүй байдлын улмаас гэв. Бэртсэн зургаан хүний гурав нь цагдаагийн ажилтан байсан гэнэ.

Түүнчлэн хууль хяналтынхан нийт 23 хүнийг саатуулаад байгаа аж. Мөн уг шөнийн цэнгээний газрын хоёр эзэн болох гэрлэсэн хосыг саатуулаад байгаа гэнэ. Засгийн газрын холбогдох удирдлагууд "хариуцлагагүй бизнес эрхлэгчид"-ийн улмаас амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд гэдгийг онцолсон юм.

Тэгвэл Перуд одоогоор 600 мянга гаруй хүн коронавирусээр өвчлөн, 27 мянган гаруй хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: npr.org

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.