УИХ-ын гишүүн С.Амарсайханыг хятад иргэдэд 50 га газрыг ногоо тарих зориулалтаар олгосон гэх мэдээлэл гарч буй. Тэрбээр өөрийг нь буруутгаж буй дээрх мэдээлэлд өнөөдөр /2020-08-25/ тайлбар өглөө
С.Амарсайхан "Би хотын захирагчаар ажиллаж байх хугацаандаа бүтээн байгуулалт, орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон ажил хийсэн. Миний бие болон надтай хамаарах компани БНХАУ-ын компанитай ямар нэгэн байдлаар холбоогүй болохыг албан ёсоор хэлье. Ялангуяа Хятад иргэдэд 50 га газар олгосон гэх асуудал худал.
Би УИХ-ын гишүүний хувиар НЗД-ын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон газрын албаны дарга нарт хандаж миний бие хотын даргын үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хятад иргэдэд 50 га газар олгосон эсэх асуудлаар тайлбар авсан. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа "ногоо тарих зориулалтаар 50 га газар хэн нэгэнд олгоогүй байна" гэсэн бичиг ирснийг та бүхэнд харуулж байна.
Харин намайг хотын даргаар ажиллаж байх үед БНХАУ-ын олон компанийн төлөөлөл уулзаж хамтран ажиллах чиглэлээр уулздаг байсан нь үнэн. Тэгээд ч Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгаснаар монголын тариаланчдыг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгждэг. Энэ хүрээнд л уулзсан. Үндэсний тариаланчдад дэмжлэг туслалцаа үзүүлэх санамж бичиг байгуулсны хүрээнд "Нийслэлд 50 га газар олгож болох боломжтой эсэхийг судалж ЗГ-т танилцуул" гэсэн үүрэг өгч байсан. Үүнийг мушгин гуйвуулж газар олгосон мэтээр мэдээлж байгаа учраас би энэхүү мэдээллийг хийж байна.
Хүлэмжийн үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих хүрээнд шийдвэр гаргаж байсан нь үнэн. Яам болон ХААИС энэ чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа байх.
Өмнө нь миний гарал үүслийг "хятад" гэх мэтээр мушгин гуйвуулж байсан. Би Архивын төв газраас лавлагаа авч удам угсаагаа тодруулсан. Бас л худал мэдээлэл болох нь баримтаар тогтоогдсон" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Архивыг аргалж болдог байх нь ард түмнийг чадах уу
Генетикийн шинжилгээ өг,гарал үүсэл чинь угаасаа тодорхой
Эргээд ирээч хот дарга байхгүй хэцүү байнаа