СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тува улсын Тэргүүн коронавирусээр дахин халдварлажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-оол коронавирусээр дахин халдварласан болохоо зарлав. Тэрээр өмнө нь мөн коронавирус тусан, зургадугаар сарын эхээр бүрэн эдгэрэн, эмнэлгээс гараад байсан юм.

Ш.В.Кара-оол "ВКонтакте" нийгмийн сүлжээн дэх өөрийн албан ёсны хуудаснаа байршуулсан бичлэгтээ "Би дахин нэг удаа халдварт өвчний эмнэлэгт байна. Энэ бол дахиад коронавирус. Би хоёр дахь удаагаа өвдөж байна" гэсэн байна. 

Түүнчлэн тэрээр энэ удаа коронавирус түүнд өөр шинж тэмдгээр илэрч байгааг онцолсон юм. Түүний толгой нь маш их өвдөж байгаа талаар Кара-оол хуваалцжээ. Тэр хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Сибирийн бүсийн Тува улсын Тэргүүн

Одоогийн байдлаар тус улсад коронавирусийн нийт 6,284 тохиолдол бүртгэгдэн, 60 хүн нас бараад байна.

Эх сурвалж: TASS

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.