Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн эцэг эхчүүд хүүхдийн биед эвтэйхэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материал хийц сайтай төдийгүй өнгө үзэмжтэй дүрэмт хувцасны эрэлд гардаг. Өсөж яваа хүүхэд долоо хоногийн таван өдөр тасралтгүй таваас зургаа магад түүнээс ч олон цаг өмсөх учир ийнхүү ач холбогдол өгөх нь аргагүй юм. Тэгвэл сурагчийн дүрэмт хувцас хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцдэг үү, цаашлаад хүртээмжтэй байж чаддаг уу.
Уг нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, сурагчдыг эх орны үйлдвэрийн, эрүүл ахуйн болон загварын стандарт шаардлага хангасан дүрэмт хувцсаар хангах, шаардлага хангахгүй сурагчийн дүрэмт хувцас импортод хориг тавих, хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол, холбогдох яамдын тушаал, шийдвэр дүрэм журам өчнөөн. Тодруулбал, анх 2005 онд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг эрүүл ахуй, гоо зүй, хэрэглээний бүх шаардлагад нийцүүлэн дотооддоо үйлдвэрлэх тухай Засгийн газрын тогтоол батлагджээ.
Тус шийдвэрийн дагуу “Шилмэл загвар”, “Бат зүү”, “Торгон хийц”, “Бүтээлч Үйлс” , “Өүлэн менч”, “ОТТО”, “Төмөр трейд” зэрэг дотоодын долоон компанид эрх олгосон. Ийнхүү манай улс сурагчийн дүрэмт хувцсаа 100 хувь дотооддоо үйлдвэрлэж, нийлүүлэх зорилт дэвшүүлжээ. Гэвч жил бүр урд хөршид үйлдвэрлэсэн дүрэмт хувцас зах зээлд зонхилдог.
Энэ талаар Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Б.Сайханзаяагаас тодруулахад “Хятадаас дүрэмт хувцас оруулж ирэхийг хуулиар хориглосон. Одоогоор ийм зөрчил илрээгүй” гэх хариулт өгсөн юм. Хил гаалиар нэвтрээгүй хэр нь гудамж, талбай өнцөг булан бүрд худалдаалагдсаар байгаа нь хачирхалтай. Түүгээр ч зогсохгүй иргэдийн дунд дотоодын үйлдвэрийн болон урдаас орж ирсэн дүрэмт хувцас гэдэг хэвшмэл ойлголт бий болжээ. Угтаа бол дотоодын аль үйлдвэрийнхийг нь сонгох вэ гэдэг асуудал яригдах ёстой баймаар.
Дараагийнх нь Засгийн газрын 2013 оны долдугаар сарын 06-ны 250 дугаар тогтоол, БШУЯ-аас баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны загварын баримт бичиг”, “Сурагчийн дүрэмт хувцасны жишиг загвар” байв. Энэхүү баримтыг сөхөж харвал, “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” гэсэн ихэд сүржин гарчигтай. Цаашлаад “Монгол хонины ноосоор Монголд үйлдвэрлэнэ. Материалын 40 хувь нь хонины ноос, 60 хувь полиэстер байна. Бүс нутгийн цаг уурын нөхцөл байдал, монгол хүүхдийн биеийн өсөлт хөгжилд зохицсон байх тухай тусгажээ. Энэхүү загварын гэрчилгээг БШУЯ эзэмшдэг аж.
Гэтэл яагаад батлагдсан стандартаас гадуурх хувцас худалдаалагдсаар байгаа тухай БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын мэргэжилтэн Л.Отгонсүрэн “Манай яамнаас 2013 онд “Сурагчийн дүрэмт хувцасны загвар” зохиож, Оюуны өмчийн газраар баталгаажуулсан . Батлагдсан загварын дагуу үндэсний үйлдвэрлэгчид оёж, худалдаа, борлуулалт, үйлдвэрлэлийн стандартад ХХААХҮЯ хариуцдаг. Урд хөршөөс манай дүрэмт хувцасны загварыг дуурайлгаж хийсэн муу материалтай, үнэ хямд, эдэлгээ даахгүй хувцас орж ирсээр байгаа. Үүнийг таслан зогсоохын тулд манай байгууллагаас жил бүр Нийслэлийн боловсролын газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлдэг. Манай байгууллагад хянаж шалгах, торгох үүрэг байхгүй. Эрхзүйн орчинг хангалттай бүрдүүлсэн” гэж ярив.
Энэ дагуу ХХАХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн газрын дарга н.Батхүүгээс тодруулахад “БШУЯ-наас тодруулсан нь дээр байх. Манай яамнаас оролцоо бага. Эрх бүхий оёдлын үйлдвэрүүд стандартын дагуу үйлдвэрлэдэг. Өмнө жилүүдэд урд хөршөөс хяналтгүй дүрэмт хувцас орж ирэх тохиолдол байсан. Өнгөрсөн жил сурагчийн дүрэмт хувцасны шинэ стандарт баталсан. Тйимээс эрхзүйн орчин хангалттай бүрдсэн гэж үзэж байгаа. Урдаас оруулж ирж буй дүрэмт хувцас, худалдаа үйлчилгээнд Мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт тавих ёстой” гэсэн юм. Салбар дундын баримт бичиг, Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу дуураймал дүрэмт хувцсыг хориглосон ч бүхний нүдэнд ил худалдаалсаар байна. Тэд хаагуур яаж оруулж ирдэг, хэнээс хэрхэн зөвшөөрөл авч худалдаа эрхэлж байгааг тодруулахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгчтэй хэд хэдэн удаа холбогдсон ч “Улсын байцаагч нар сургууль, цэцэрлэгүүдэд хяналт, шалгалт хийгээд завгүй байгаа” гэсэн тайлбар хэлсэн юм.
Шинэ хичээлийн жил эхлэхэд 10-аадхан хоног үлдээд байхад хуурамч дүрэмт хувцас хураасан болон худалдаа үйлчилгээг зогсоосон тухай мэдээ чих дэлссэнгүй. Тэгэхээр энэ төрлийн бизнес хуулиас гадуур байдаг уу гэлтэй.
Долоон жилийн өмнө сурагчийн дүрэмт хувцасны загварын баримт бичиг боловсруулсан хэдий ч тус стандарт нь зөвхөн материалд хамааралтай байсан юм. Өөрөөр хэлбэл, бэлэн бүтээгдэхүүнд тавих нэгдсэн стандарт буюу сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчээс хэрэглэгчийн гарт хүртэлх шат дамжлагад тавигдах стандарт байгаагүй аж. Харин өнгөрсөн оны хоёрдугаар сард “Ерөнхий боловсролын сургуульд суралцагчийн дүрэмт хувцас” MNS гэсэн стандарт батлагджээ. Энэ холбогдох мэргэжилтний нэрлээд буй “Хангалттай бүрдсэн эрхзүйн орчин” гэдэг нь бололтой.
Хэдэн арван стандарт баталж, урт урт тушаал шийдвэр гаргаад ч тусыг эс олов. Хаа сайгүй дуураймал дүрэмт хувцасны худалдаа дэлгэгджээ. III, IV хорооллын худалдааны гудамжинд хөдөөнөөс ирсэн оюутнууд, хүүхдээ хөтөлсөн эцэг эхчүүд өөд, уруу хөлхөлдөнө. 1000 нэрийн барааны дэлгүүрээс “Ачлал” их дэлгүүр хүртэл хаяа хаяагаа дэрлэн барьсан асрын ихэнхэд дүрэмт хувцас, цагаан тирко, цүнх, хичээлийн хэрэгсэл худалдаалж байв. Гурван асар тутмын нэгт сурагчийн дүрэмт хувцас, цэнхэр цамц өлгөөтэй харагдана.Эдгээр асруудын наад захад “Шилмэл загвар” ХХК-ийн цагаан асар байх бөгөөд босоо толь, хүлээлгийн сандал зэрэг үйлчилгээний нөхцөлийг гайгүй бэлдсэн байв. н.Оюун нэгдүгээр ангид орох охиныхоо хувцаснууд зөндөө байна. Үнэ нь ч тав, арван цаасаар татуу ч материал тааруухан санагдлаа. Гэхдээ мэдэхгүй хүн бол андуураад авахаар адилхан юм” гэв. Энэ зуурт ойр орчмын лангууны худалдагч нар дэргэдүүр нь өнгөрөх хүмүүсийг “Хэддүгээр ангийн хүүхэд вэ. Үзээд аваарай. Дотоодын үйлдвэрийнхээс ямар ч ялгаагүй шүү” гэж бие биенээсээ өрсөхөөр чанга гэгч орилох нь сонстоно. Тэдний дунд хууль бус зүйл хийж байгаагаа мэдэж байгаа хүн нэгээхэн ч алга.
“Баялаг ундраа” төв, эрхлэгчид үндэсний үйлдвэрлэгчдээс бөөндөж авах боломжтой шүү дээ. Бид дотоодын хэрэгцээг бүрэн хангах чадамжтай. Энэ жил борлуулалт тун муу байна. Ажилчдынхаа 70 хувийг цомхотгосон” хэмээн ихэд бухимдангуй ярьсан юм. “Торгон хийц” ХХК-ийн лангууны дэргэд өмссөн дүрэмт хувцсаа ахин дахин толинд харж, хэдэнтээ зургийг нь даран зөвлөлдөж буй ээж хүү хоёр нүдэнд тусав. н.Мөнхболд хүү энэ жил наймдугаар ангид орох гэнэ. Өнгөрсөн жил ээжийнхээ өгсөн оюуны өмч тийм хямдхан зүйл гэж үү. “Made in Chinа” гэсэн шошготой сурагчийн дүрэмт хувцсыг ганзагын наймаачид гахай гахайгаар нь хил давуулж, худалдааны төв бүхэнд өрөөстэй байхад хянаж, шалгахгүй, хурааж хумихгүй байгаа нь бас хачирхалтай. Эсвэл энэ бүхний цаана хүүхдийн эрүүл мэндээс давсан эрх ашиг байдаг юм уу. БШУЯ-ны оюуны өмчийн гэрчилгээ бүхий загвартай, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал дүрэмт хувцас хэдий болтол Монголын зах зээлийг ноёлох вэ.
П.Даваажаргал
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.