Улсын онцгой комиссын хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Энэ хуралдаанаар цар тахлын үеийн онцгой дэглэмийг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Ингээд дараагаар нь Засгийн газрын ээлжит бус хуралдаан/12:00 цагаас/-аар уг асуудлыг авч хэлэлцэхээр болжээ.
Өнгөрсөн сард Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарын 31 хүртэл сунгасан. Ингэснээр цар тахал гарснаас хойш өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 10 орчим удаа сунгаад байгаа юм. Харин энэ удаа үргэлжлүүлэх эсэх нь ийнхүү өнөөдөр тодорхой болно.
Холбогдох албаныхны өгч буй мэдээллээр цар тахлын дэгдэлт гадны улс орнуудад буурахгүй байгаа бөгөөд манай улс ч авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарал болгоомжоо сулруулахгүй байх ёстой гэж үзэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.