Өмнөд Солонгосын Жэчон хотын Духа-ри тосгонд өвс хадлангийн ажил хийж байсан 50 настай монгол иргэн А зөгийд хатгуулан нас баржээ.
Тодруулбал, өчигдөр буюу наймдугаар сарын 23-ны 17:02 цагийн үед уг иргэн зөгийд хатгуулсан бөгөөд түүний зүрх нь гэнэт зогсон, газар унасан байна. Удалгүй ирсэн түргэн тусламжийн баг түүнийг ойролцоох эмнэлэгт хүргэн, сэхээн амьдруулах гэж оролдсон боловч харамсалтай нь тэрээр амьсгал хураасан байжээ.
Ослын газарт үзлэг хийсэн гал сөнөөгч багийн мэргэжилтэн "Түүнийг өвс хадаж байхад нь шар зөгий хатгасан бололтой. Ажиллаж байхдаа хүрээлэн буй орчиндоо анхаарал хандуулан, аюул ослоос сэргийлэхийг хүсэж байна" гэсэн юм.
Эх сурвалж: http://www.dynews.co.kr/news/articleView.html?idxno=513398
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
их л хортой зөгий байж дээ