СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

М.Ганбаатар: Энэ жил утаагүй түлш хүрэлцэхгүй гэх асуудал гарахгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

УИХ-ын хэсэг гишүүд "Тавантолгой түлш" компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр бид "Тавантолгой түлш" компанийн захирал М.Ганбаатараас өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар тодруулга авлаа.

"Тавантолгой түлш" ХХК-ийн захирал М.Ганбаатар: 

 Удахгүй зүүн бүсэд тулгуурласан үйлдвэр ашиглалтад орно.

Улаанбаатар хотод 30 байршилд түлш нөөцлөх баазуудыг байгуулснаар борлуулалтын цэгүүд дээр очихдоо цаг алддаг, оройтдог гэх мэт асуудал үүсэхгүй.

Мөн угаарын асуудлыг энэ жил бүрэн шийднэ. Эрчим хүчний яам, НЗДТГ-тай хамтраад "Угаараас сэргийлэх төв"-ийг байгуулж ажиллаж байна.

Айлуудад тараасан мэдрэгчүүдийн мэдээллийг нэгтгээд эрсдэлийг тооцоолж, айлуудад угаарын эрсдэлээс сэргийлэх, зуух, яндангаа засах зөвлөмжүүдийг өгч ажиллана. Энэ ажил дээр Туркийн угаараас сэргийлэх туршлага, зөвлөмжийг дагаж ажиллаж байна.

"Хэрэглэгчдэд үйлчлэх алба" дуудлага авч ажиллана. Өмнөх жилүүдтэй адил угаараас сэргийлэх, анхааруулах ажлыг зохион байгуулна.

Үүнээс гадна хамгийн их шүүмж дагуулдаг үйлдвэрийн тоосжилтын асуудлыг шийдэхээр ажиллаж байна.

Үйлдвэрийн бүсийг гурван хэсэгт хуваагаад тоосжилттой хэсгийг битүүмжлээд заавал техниктэй хүн оруулдаг байх, бусад хэсгүүдэд усан хөшиг, тоос баригч тоног төхөөрөмжүүдийг суурилуулахаар ажиллаж байна. 10-р сарын 01 гэхэд 120 мянган тоннын нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна.

Борлуулагч нарын цалинг өгөөгүй гэдэг асуудал гараад байгаа?

-Төлбөртэй холбоотой маргааныг аль болох гаргахгүй байхаар ажиллаж байна. Өнгөрсөн жил бол 400-500 айлын дунд нэг борлуулалтын цэгтэй, цэг нь санхүүгийн зөрчил гаргаад хаагддаг асуудлууд үүсдэг байсан. Бид энэ асуудлыг өнөө жил ноцгой анхаарч ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.