“Жаст групп” ХХК -ны захирал Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал дахин хойшиллоо.
Шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны наймдугаар сарын 24-ны өдрийн 11 цагт товлосон боловч
1.Нэр бүхий гэрч нарыг шүүхийн тогтоолоор албадан ирүүлэх
2.Хохирогч “Шунхлай” ХХК-нийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ж.Батхуягийг томилсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5.1 дэх хэсгийн 1.2, 1.3 дэх заалтуудыг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоож, эрх үүргийг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулахаар шүүхийн тогтоол гарлаа.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шүүх одоо болиочээ.Яасан цэвэршдэггүй юм бэ.Ядуу жирийн иргэдийг шууд тасалж байгаашдээ.Хурлаа шууд хийгээд л дуусгаачээ.Өмгөөлөгчөө зориуд санаатай ирүүлэхгүй байхад яахын хэн хэн нь мэлэж л байгаашдээ.Төрийн 3 өндөрлөг шүүхдээ хягалт тавиачээ