СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

М-Си-Эс Групп нээлттэй хувьцаат компани болох эхлэл тавигдлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд зэрэг салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа эрхэлдэг М-Си-Эс Групп нь олон улсад тэргүүлэгч хөрөнгө оруулалтын сан болох Cerberus Capital Management /Cерберус/ компанитай хэлэлцээр хийж дууслаа.

Уг хэлэлцээр эцэслэгдсэнээр, М-Си-Эс Группийн харилцаа холбоо болон өргөн хэрэглээний барааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 7 компанийн 20 орчим хувийг Серберус компани эзэмшихээр болж байна

Анх 1992 онд байгуулагдсан олон улсын хэмжээний хөрөнгө оруулалтын сан болоод байгаа юм. юм.

Тус компанийн хөгжиж буй орнуудад үйл ажиллагаа эрхэлдэг Серберус Фронтиер салбар нь Ази, Африкийн эдийн засаг нь өсөлттэй яваа зарим улсад хийсэн хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд хөрөнгө оруулсан компаниудтайгаа тулж ажиллан, бизнесийн өсөлтийг хангахад нь бодитой дэмжлэг үзүүлдэг.

М-Си-Эс Групп нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, брэндүүдтэй амжилттай хамтран ажиллаж, технологийн дэвшил, ноу-хауг Монголдоо нутагшуулах, олон улсын жишигт нийцсэн компанийн засаглал, нийгмийн хариуцлагын хэм хэмжээг баримтлахыг зорьж ирсэн.

Тус Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэлэхдээ,

“Энэхүү гэрээг байгуулснаар М-Си-Эс Групп зарим бизнесээ нэгтгэн олон улсад болон дотооддоо нээлттэй хувьцаат компани болгох эхлэл тавигдаж байна. Энэхүү түншлэлийн үр дүнд бид компаниудынхаа санхүүгийн чадвараа сайжруулахаас гадна дэлхийд тэргүүлэх шинэ, шилдэг туршлага, стандарт, технологийг нэвтрүүлэн бизнесийн үр өгөөж, өрсөлдөх чадварыг улам бүр дээшлүүлэн олон улсын түвшинд өрсөлдөх Монгол компанийг бий болгож чадна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн онцоллоо.

Серберус Фронтиер компанийн Гүйцэтгэх захирал Александр Бенард,

"Манай компани Монгол Улсад олон жил ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан бөгөөд М-Си-Эс Групптэй байгуулсан энэхүү түншлэлдээ туйлын сэтгэл хангалуун байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хэрэглээний чиг хандлагад үндэслэн М-Си-Эс Группийн харилцаа холбоо, өргөн хэрэглээний барааны бизнест өсөлт, хөгжлийн өргөн боломж бий гэдэгт бид итгэлтэй байгаа. Энэхүү боломжийг олон улсын түвшинд хуримтлуулсан манай тэргүүн туршлага, үйл ажиллагааны чадавхтай хослуулснаар эдгээр бизнесүүдийг улам илүү амжилтад хүргэхийг зорих болно” гэв.

Ийнхүү олон улсын хөрөнгө оруулалтын сантай түншилснээр М-Си-Эс Групп нь Дэлхийн хөгжлийг Монголд цогцлоох эрхэм зорилгоо  батжуулж, бизнесийн өсөлтөө нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн чиг баримжаатай улам бүр нийцүүлэн ажиллахад нэгэн чухал алхам боллоо.

М-Си-Эс Группийн тухай

1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс Групп нь эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд зэрэг салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа эрхэлдэг. Группийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.mcs.mn цахим хуудсаар зочлоорой.

Серберус компанийн тухай

1992 онд үүсгэн байгуулагдсан Серберус компани нь 45 тэрбум ам.долларын хөрөнгийг удирдан зохицуулдаг дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын компани юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.cerberus.com цахим хуудаснаас аваарай.

Холбоо барих

М-Си-Эс Групп

M-Си-Эс Холдинг
Хэвлэл мэдээллийн алба
+976 77778833

Серберус компани

Ronald Low / Genevieve White
Sard Verbinnen & Co.
rlow@sardverb.com / gwhite@sardverb.com
+852 3842 2200

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.