СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-24

LIVE: Вакцин худалдан авахаар бол төлбөрийн 15 хувийг шилжүүлэх ёстой

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Гадаад харилцааны яамнаас Ковид-19 цар тахлын үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ

НҮБ-ын Хүн амын сангаас Люксенбургийн Засгийн газрын 350.000 евро буюу 1.1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар гадаадаас эх орондоо тусгаарлалтад байгаа охид эмэгтэйчүүд, цар тахлаас урьдчилан сэргийлэх эрсдэлд нөхцөлд ажиллаж буй эмэгтэй төрийн албан хаагчдад 237 сая төгрөгийн 2490 ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг тараах болжээ.

НҮБ-ын Олон талт хамтын ажиллагааны итгэлцлийн сангаас өгсөн сая долларын санхүүжилтээр оношлуур, оношилгооны аппарат, цахим сургалтын контент бэлтгэхэд зарцуулах юм байна.

Ковид-19 цар тахлын эсрэг вакцин

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 139 вакцин туршилтын өмнөх шатандаа, 30 вакцин туршилтын шатандаа явж байна. 30 вакцины 3 нь туршилтын 2-р шат, 6 нь 3-р шатан дээрээ явж байна.

Туршилт амжилттай болбол вакциныг COVAX Facilty вакцин худалдан авах олон улсын механизмаар дамжуулж түгээх юм. Хэрэв худалдан авахаар бол урьдчилан мэдэгдэх бөгөөд нийт худалдан авалтын төлбөрийн 15 хувийг урьдчилан шилжүүлэх ёстой.

ОХУ-д бүтээж бүртгүүлсэн вакциныг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсний дараагаар манай улсад нийлүүлэх хүсэлтийг манай улсын зүгээс оросын талд албан ёсоор тавьсан ажээ. Оросын талаас “Вакциныг гадаадын зах зээлд борлуулах ажлыг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хариуцах  бөгөөд тус Сан нь вакцин нийлүүлэх урьдчилсан захиалга авах, гэрээгээр үйлдвэрлэх, технологи шилжүүлэх, клиникийн туршилт хийх зэрэг асуудлаар гадаад түншүүдтэй  яриа хэлэлцээ хийхэн бэлэн байна” гэдгээ мэдэгджээ. 

Нүүрс тээврийн жолооч нарыг БНХАУ-ын талд хоноглох боломж бүрдүүлснээр хөдөлгөөн эрс нэмэгдсэн

3 дугаар сард Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийг сэргээх үед тус боомтоор өдөрт дунджаар 32 машин хил гарч байсан бол 4 дүгээр сард өдөрт дунджаар 108 машин, 5 дугаар сард 420 машин, 6 дугаар сард 478 машин, 7 сард 500 машин хил нэвтэрсэн. 

2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс манай жолооч нар хятадын талд хонох нөхцлийг бүрдүүлснээр нүүрс тээврийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1012 машин, 18-ны өдөр 1027 машин, 19-ний өдөр 1035 машин, 20-ны өдөр 1068 машин нэвтэрсэн байна.  Сэхээ боомтын тухайд, 7 дугаар сард дунджаар 450 машин гарч байсан бол 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс жолооч нар хятадын талд хонох нөхцөлийг бүрдүүлснээр өдөрт дунджаар 700 машин нэвтэрч эхлээд байна. Жолооч нарын хятадын талд хоноглох зочид буудлын нөхцлийг сайжруулах, үнийг бууруулах хүсэлтийг дипломат шугамаар тавьж ирснийг харгалзан хятадын талаас Ганцмод боомтод 180 юань, Сэхээ боомтод  160 юань /оройн хоол, өглөөний цай багтсан/ -аар байрлуулах зохицуулалтыг хийгээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.