СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2020-08-21

“Монгол морь гэж үзэгчид хөл алддаг”

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Монголын циркийг морины үзүүлбэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс бид энэ удаагийнхаа зочноор морин циркчин Б.Түвшинтөгсийг урьсан юм. 

-Циркийн урлагтай  хэрхэн холбогдсон бэ? 

-Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Морин циркээр хичээллээд дөрвөн жил болж байна. Манай багшийг Ш.Болдбаатар гэдэг. Багш дээрээ очихдоо морь унаж чаддаг л хүн очиж байлаа. Тэгээд багшаасаа морьтойгоо яаж харьцахаас эхлээд л олон зүйлийг сурч мэдсэн.

-Анхны үзүүлбэрээ дурсахгүй юу?   

-Сар гаруй хугацаанд бэлтгэл сургуулилт хийж байгаад анхны үзүүлбэрээ үзүүлсэн. Анх удаа “Чингисийн догшин хар сүлд” гэх үзүүлбэрт нь багтаж морьтойгоо үзэгчдийн өмнө гарч байсан. Манай багш үзэгчдийн өмнө гарахдаа тайван байх хэрэгтэй. Чамайг сандарвал морь чинь  ялгаагүй сандарна тиймээс морио ямар байлгах нь тухайн хүнээсээ хамаардаг сандарч болохгүй гэж их захисан. Морьтойгоо нэг хүн шиг бай морь чинь чиний хамгийн сайн найз гэж хэлж байсан. Тэр үгийг санаад сандрахгүй байхыг их хичээж анхны үзүүлбэрээ үзүүлсэн.

-Танай циркийн хамт олон энэ төрлөөр үзүүлбэр үзүүлээд хэдэн жил болж байгаа вэ? 

-“Үүр арги” гэдэг компани байдаг. 2008 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо 12 жил болж байна.

-Морь чадварлаг унах, нум сум мэргэн харвах. Морио унаад давхихад омогшино биз?

-Морины нуруун дээр гарахаараа нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой гэдэг шиг л болно. Морьтон монгол хүн чинь омогшилгүй яах вэ. Морьтойгоо үзэгчдийн өмнө гарахад морь ч тэр би өөрөө ч гэсэн энгийн байгаагаасаа эрс өөр болдог.

-Танай үзүүлбэрийг гадаадын үзэгчид хэр сонирхож, хүлээн авдаг вэ?

-Гадаадын үзэгчид маш сайхан хүлээж авдаг. Тоглолт дууссаны дараа баяр хүргэж, зураг авахуулах гэсэн хүмүүс их олон байдаг. Баатруудын хувцастай морьтойгоо зогсох тэр мэдрэмж бол зүйрлэшгүй сайхан.

-Циркийн манежинд үзүүлбэрээ үзүүлэх гадна талбайд үзүүлэх хоёр хэр ялгаатай вэ?

-Манеж олон улсын стандартад нийцсэн хэмжээтэй байх хэрэгтэй. Морины хурдаар давхиж болох хамгийн жижиг тойрог буюу 13.5 метрийн хэмжээтэй байх хэрэгтэй. Гэсэн ч бас морины хувьд задгай талбайд гарч сурсан морь сураагүй морь гэж байна. Задгай талбайд тоглож сураагүй морь замынхаа дагуу явж чадахгүй байх ч тохиолдол бий. Тиймээс өөрсдөө л сайн бэлтгэл сургуулилтаа хийх хэрэгтэй.

-Тоглолт нь хэр удаан үргэлжилдэг вэ? 

-Манайх 50 минутын хугацаанд үзүүлбэрээ үзүүлдэг. Энэ хоёр орны хүмүүс манай орны талаар мэдээлэл сайтай байдаг. Мэдээж Болдог бол дэлхийн бүх оронд очиж монгол морио гайхуулж түүхээсээ хуваалцмаар байдаг ч харамсалтай нь зардал мөнгөний хувьд үнэ өртөг ихтэй байдаг.

-Циркийн жүжигчдийг их багаас нь бэлдэж авдаг. Харин яагаад морин циркийн жүжигчдийг багаас нь сургадаггүй?

- Морины хөдөлгөөн дээр биеийн хөдөлгөөнийг зохицуулж авч явна гэдэг бага насны хүүхдэд эрсдэлтэй. Тиймээс Энэ насны хүүхдүүд гарын тамир гүйцэж, өөрийгөө их, бага хэмжээгээр аваад явах чадвартай болдог. Мөн морин дээрээс буугаад, үсрээд гарахад бага насны хүүхдийн бие жижиг учраас тушигдаад байдаг. Тиймээс ихэвчлэн насанд хүрэгчид байдаг. 

-Морьдоо хэрхэн сонгодог талаар? 

-Өөрсдөө морьдоо харж, шилж авдаг.

-Тоглолт, сургуулилалтын явцад бэртэж гэмтэх магадлал маш өндөр. Та бэртэж, дахин морь унаж тайзан дээр гарахаас халширч байв уу?

-Ер нь циркийн жүжигчин хүн аливаа эрсдэлийг тооцох хэрэгтэй. Мөн эрсдэлтэй гээд хойш суух нь утгагүй мэт санагддаг. Яагаад гэхээр маш олон жилийн хүч хөдөлмөр, хүсэл мөрөөдөл шингэсэн учраас бүхий л зүйлд бэлтгэлтэй байдаг.

-Таны хамгийн дуртай үзүүлбэр ?

-Бид тоглолтынхоо төгсгөлд Чингис хааныхаа амьдралыг товчлон үзэгчиддээ хүргэдэг. Би Чингис хаан болдог тэр мөчид л эх орон монгол хүн болж төрснөөрөө хязгааргүй их бахархдаг. Хүмүүс ч гэсэн тэр үзүүлбэрт маань дуртай. Тоглолт дууссаны дараа зургаа даруулах гэж олон хүн ирдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.8.21  БААСАН № 161 (6386)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

БАХАРХАЛ
4 жилийн өмнө
192.82.68.185

МУНДАГ ЗАЛУУСТ БАЯР ХҮРГЭЕ. САНХҮҮГИЙН ХУВЬД БЭХЖИЖ ДЭЛХИЙГ ТОЙРОН УЛС ОРНОО СУРТАЛЧЛАХЫН ЕРӨӨЛ ДЭВШҮҮЛЬЕ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.