СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алексей Навальныйгийн эмч нар түүнийг ОХУ-аас гаргахаас татгалзаж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный одоогоор Сибирийн Омск хотын эмнэлэгт ухаангүй байгаа бөгөөд түүнийг хордуулсан байж болзошгүй байгаа билээ. Тэгвэл Навальныйг эмчилж буй эмч нар түүнийг Оросоос гарган, өөр улсад шилжүүлэн эмчлэх зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа аж. Тэд түүний биеийн байдлыг хэт хүнд байгаа гэж үзэж байгаа юм.

Эмч нар уг шийдвэрийг Навальныйг Германд хүргэх онгоц газардахаас ганцхан цагийн өмнө гаргасан байна. Навальныйгийн хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш “Алексейг нүүлгэн шилжүүлэхэд зориулж зохион байгуулсан онгоц нэг цагийн дараа газардах ёстой. ” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн юм.

Омскийн түргэн тусламжийн эмнэлгийн ахлах эмч Навальныйгийн багт түүний биеийн байдал “тогтворгүй” байгаа тул тээвэрлэх боломжгүй гэж хэлээд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Үүний дараа тэрээр оффистоо орон, хаалгаа түгжээд, өөр асуултад хариулахаас татгалзжээ.

Харин Навальныйгийн ар гэрийнхний хэлснээр э Түүнчлэн Навальныйг хордуулсан болохыг тус эмнэлгийн эмч нар албаар оношлохгүй байгаа гэж түүний баг үзэж байгаа юм.

Навальныйгийн эхнэр Юлия “ Тиймээс түүнийг эмнэлгээс гарган бидний хараа хяналтад шилжүүлэн өгөхийг шаардаж байна. " гэжээ.

Эх сурвалж: The Guardian

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
202.126.90.71

Мэдээж хэргийн эзэн путин шүүдээ

Зочин
4 жилийн өмнө
202.9.46.29

Путляр

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.