СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2020-08-21

МАН орон нутгийн сонгуульд оролцохоор албан ёсоор бүртгүүлэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ирэх аравдугаар сард орон нутгийн сонгууль улс орон даяар зохион байгуулагдахаар товлогдсон. 

Монгол Улсын аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуулинд заасны дагуу улс төрийн нам эвсэл НИТХ-ын 2020 оны нийслэл дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцохоо илэрхийлж буй. Энэ дагуу юм.

МАН-ыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохыг бүртгэсэн тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 13 дугаар тогтоолыг өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд гардууллаа.

НИТХ-ын дарга Р.Дагва хэлэхдээ "Монгол Улсын хөгжлийн төлөөх олон бодлогын баримт бичгүүдтэй уялдуулсан, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулсан олон зорилтыг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэйгээр оролцоно. Орон нутгийн сонгуульд хуулийн хүрээнд шудрагаар оролцох болно" гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.