Оюу толгой компани ажиллаж эхэлсэн цагаасаа эрчим хүчээ БНХАУ-ын ӨМӨЗО-ны эрчим хүчний системээс импортоор худалдан авч байгаа юм. Жил бүр 150 сая орчим долларыг эрчим хүч худалдан авахад зарцуулдаг.
Харин энэ мөнгийг дотооддоо үлдээх үүднээс Оюутолгой дэд станц байгуулах ажил хэдэн жил яригдсан юм. Тэгвэл өчигдрөөс Оюутолгойн уурхайн эрчим хүчийг хангах 220 кВ-ийн гурван дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамыг ажиллуулж эхэлжээ.
Оюу толгой уурхайг цахилгаан эрчим хүчээр хангах энэхүү схем нь эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлээс хамаарч нийт 40 МВт хүртэл чадлаар хангах боломжтой бөгөөд одоогоор тус уурхай нь хэрэглээнийхээ 1% буюу 1,3 МВт чадлыг төвийн бүсийн нэгдсэн системээс хэрэглэж байна. Цаашид энэ чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж ажиллах юм байна.
Эх сурвалж: Эрчим хүчний яам
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.