СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-21

Б.Махбалд оногдуулсан 13 жилийн хорих ялыг 11 жил болгон өөрчлөв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Б.Махбалд оногдуулсан 13 жил хорих ялын хэмжээг 11 жил болгон өөрчлөн шийдвэрлэв.

Тодруулбал,Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар шийтгэх тогтоолтой Б.Махбалд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Ганболд, М.Цэрэнбат, Д.Батбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Өнөрцэцэгийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцэж, “... , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан .

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан наймдугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон юм.

Б.Махбал 2018 оны наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнө ЗТХЯ-ны байранд архидан согтуурч, улмаар тус яаманд газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэнг хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн нь камерын бичлэг болон олон гэрчийн мэдүүлгээр тогтоогдоод байсан билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.