УИХ-ын хэсэг гишүүд зээлийн хүүг бууруулах тогтоолыг өргөн бариад байна. Тэд зээлийн хүүг одоо байгаа 16.3 хувиас 12 хувь руу оруулах тухай тогтоолдоо тусгажээ. Гэвч ойрын үед ингэж зээлийн хүү буурах боломж байхгүй гэж УИХ-ын зарим гишүүд үзэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Зээлийг хүүг бууруулна гэж ярьж байгаа нь сайн хэрэг ч хөрөнгийн зах зээл хөгжсөн тохиолдолд зээлийн хүү буурах боломжтой. Өмнө нь УИХ, ЗГ, Монгол банкны түвшинд зээлийн хүүг бууруулах тухай 4-5 огтоол гарсан байдаг ч огт хэрэгжээгүй. Зээлийн хүүг бууруулахын тулд банкны системийн шинэчлэлээ хийх ёстой. Ингэснээр зээлийн хүү буурна. Төсвийн өндөр алдагдалтай үед зээлийн хүү буурах боломжгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.