СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-21

Унадаг дугуйгаар зорчих дүрмээ сурталчилъя

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Автозамын ачааллаас шалтгаалан дулааны улиралд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцох иргэдийн тоо эрс нэмэгддэг. Мөн эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндэд тустай гэдэг шалтгаанаар унадаг дугуй авч өгдөг болсон.

Унадаг дугуй нь зүрх судас, амьсгалын замын тогтолцоонд сайнаар нөлөөлдөг. Мөн биеийн доод хэсгийн булчин болох гуя, шилбэ, булчинг чангалж өгдөгөөрөө давуу талтай. Гэвч унадаг дугуйтай замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар мэдээлэлгүйгээс болж зам тээврийн осолд өртөх, бэртэж гэмтэх явдал зуны улиралд нэмэгддэг. Унадаг дугуй тээврийн хэрэгсэлд тооцогддог тул холбогдох хуулиар зохицуулагдах ёстойг албаныхан мэдээлж байна.

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд “Унадаг дугуйн осол гаргасан иргэд маань ихэвчлэн хөдөлгөөнд оролцохдоо замын гол буюу зорчих хэсгийн гуравдугаар эгнээ, хоёрдугаар эгнээгээр явдаг. ” гэж Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Э.Пүрэв-Очир хэллээ.

бөгөөд энэ нь эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж байгааг цагдаагийн байгууллагаас онцоллоо. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлд “Унадаг дугуйг 14-өөс дээш, мопедыг 16-аас дээш насны хүн жолоодож, замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрнө” гэж заасан байдаг. Унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо арав хүртэлх насны хүүхэд харгалзах хүнтэйгээр явган хүний замаар явж болно. Харин 10-14 насны хүүхдүүд явган хүний зам болон, түүн дээр тэмдэглэгээ хийсэн унадаг дугуйн зам дээгүүр бие даан хөдөлгөөнд оролцож болно гэж заасан байдаг. Мөн түүнээс дээш насныхан замгүй хэсгийн зорчих хэсгийн баруун захаар аюулгүй байдлаа ханган оролцоно. Түүнчлэн уулзвар болон гарцаар гарахдаа унадаг дугуйг түрж гарах ёстой байдаг байна.

Мөн хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлттой, зориулалтын малгайг зүүх ёстой байдаг. Унадаг дугуй болон мопедтой жолоочдыг зам дээр жолоодлогын дадлага хийх, залуур болон рулийг сул тавих мөн дөрөөн дээр гишгэхгүй явахыг хориглодог байна. Түүнчлэн 0.4 метр ба түүнээс дээш хэмжээгээр урагш болон арагшаа гарсан ачаа ачиж явах, унадаг дугуйн дээр зориулалтын бусаар хүн тээвэрлэхийг хориглодог байна.

Гэхдээ энэ дүрмийг даган хөдөлгөөнд оролцдог дугуйчин цөөхөн. Үүнээс болж хариуцлага тооцох хуулийн зохицуулалт ч байдаггүй аж. Гадны улсад дугуйтай хүмүүст улсын дугаар олгож, замын хөдөлгөөнд оролцуулдаг бол манайд бол үгүй.

“Бага насны хүүхдүүд унадаг дугуйн ослоос болж гэмтэж ирэх нь их байдаг. ” гэж ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тасгийн их эмч Б. Өлзийсайхан хэллээ.

Нөгөө талаас замын хөдөлгөөний ачааллыг багасгах зардал багатай энэхүү тээврийн хэрэгслээр аюулгүй зорчих боломж нийслэл хотод тун дутмаг байна. Нийслэлд хөндлөн трассын дагуу дугуйн замтай болох бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгааг хотын дарга мэдээлж байсан. Хэрэв зам ашиглалтад орвол аюулгүй зорчих боломжоор хангасан хууль, дүрмийн зохицуулалтууд шаардлагатай болох нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.8.21  БААСАН № 161 (6386)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.