Улсын Онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 17 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болоод байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өчигдөр /2020.08.20/ Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн юм.
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоцны хувьд өчигдөр орой 23:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор Хонгконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирсэн юм.
Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл,
Харин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.08.21/ өглөө 08:15 цагт Улаанбаатарт газардлаа. Тус онгоцоор 268 иргэн эх орондоо ирээд байна.
Түүнээс гадна, өнөөдөр Франкфурт-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн онгоц ниснэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.