Коронавирус цар тахлын нөхцөл байдалд тохируулан Хятад, Монгол хоёр талаас тохиролцон “Ногоон гарц”-ын түр журмын дагуу нүүрс тээвэрлэлт хийж буй. Гэвч Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрсний тээвэр хийж буй жолооч нар Ганцмод боомтод хоноглох үеэр нь хятадын талын хэв журам сахиулах ажилтнууд жолооч нарт хүндэтгэлгүй хандсан тохиолдол 8 дугаар сарын 18-ны орой гарсан байна.
Энэ асуудлаар Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйтай утсаар ярилцжээ.
Хоёр талаас тохиролцсон “Ногоон гарц”-ын түр журмын дагуу тээвэр хийж буй монгол иргэдэд хятадын талын холбогдох байгууллагын хүмүүс хүндэтгэлтэй хандах ёстой. Хоёр улсын харилцааны найрсаг уур амьсгалд сөргөөр нөлөөлөх тохиолдол дахин гаргахгүй байхад анхаарч, зохих арга хэмжээ авахыг Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг Элчин сайд Чай Вэньруйгаас хүсчээ.
Харин Монголын талаас анхаарал хандуулж буй асуудлыг хятадын талын холбогдох байгууллагад мэдээлж, арга хэмжээ авахаа Элчин сайд Чай Вэньруй илэрхийлсэн байна.
Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консул С.Батхуяг мөн асуудлаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны холбогдох албаны хүмүүстэй ярилцахад дахин ийм асуудал гаргахгүй байхад анхаарч, арга хэмжээ авахаа илэрхийлсэн байна.
Үүний зэрэгцээ онцгой нөхцөл байдалд тогтсон маршрутаас өөр газар явж болохгүйг жолооч нарт ойлгуулахад монголын тал анхаарахыг хятадын талаас хүссэн байна.
С.Батхуяг консул ӨМӨЗО-ны Боомтын албаны хүмүүстэй түүнчлэн жолооч нарын зочид буудлын нөхцөл, хоолны чанарыг сайжруулах, буудлын төлбөрийг бууруулах асуудлыг ярилцсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Галуун цуваа гэж хоёр хөл дээр нь суугаа мөлөхүүлдэг юм. Дэндүү доромжилж байна. ТӨРТЭЙ УЛС ШҮҮ ДЭЭ. 30 мянган хонио бүү өг.
umhii hujaa nariig nam tsohiod hayahgui yasiin .. huduu amidrach bgaa jolooch malchid joohn sereglen tsovoo baildaa bvvr neg ulbiichuud muu sain hujaa nart deerelhuuleed baihdaa yadagiin sdaaa
mongolchuud ch gesen iim doroi bhdaa yadgiin horigdol bgaa bish galuun tsuvaagaar yvaad bhdaa yahav deee.
Дэндүү дээрэлхэж байна үмхий хятадууд. Ажлаа хийж яваа улс шүү дээ энэ жолооч нар, тэрнээс дураараа тэнэж яваа биш. Галуун цуваагаар явуулна гэж дэндүү доромжлол. Эдний элчин сайдтай манай бүх сайд нар уулзаад байсан. Яах гэж юуны төлөө. Жолооч нараас уучлал гуйх ёстоы
Иргэдээ хамгаалаж буйд баярлаж байна шүү.
Хүсэх биш шаардах эрхтэй тусгаар улс шүү дээ. Яалаа гэж харь гүрнээс хүсэх юм.
tsoohon l tsagdaa bsan. 300 garan zaluus baij ug duugui molhoj l baidag, shivshig sda. hujaanuud geed l hudlaa tom tom baahaas oor yumgui amisgaanuud ochood alingaa aldtsan ain. bosoochee zaluuchuudaa sereech. sonoloo naad uls chini.
Манайхан монголд ирсэн барилгын хятадуудыг тултал нь доромжилдог байж хүний нутагт галуун цуваагаар алхууллаа гэж үхлээ лдээ
Гашуунсухайт боомтын төрийн байгууллагуудын удирдлагууд тус боомтод нүүрс гаргах үйл ажиллагаа эрхэлж байгаа Хятадуудыг дарамталдаг. Өөрт нь ашигтай байх шаардлага тавих, өөрийн хамаарал бүхий компаниар ажил гүйцэтгүүлэхээр нөхцөл тулгах гэх зэргээр нүүрсийг нь гаргахгүй шантаажилдаг. Үүний гор нь энэ жолооч нарт үүрэгдэж байгаа шүү.