СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсан гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн бие гэнэт муудан, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор ухаангүй байгаа билээ. Тэгвэл түүнийг хордуулсан байж болзошгүй гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдэв.

 Эмнэлгийн эх сурвалж Навальныйн биеийн байдал хүнд байгааг мэдээлжээ.

Харин түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш хэн нэгэн Навальныйн цайнд ямар нэгэн зүйл холин, түүнийг хордуулсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Тэрээр " Эмч нар түүний уусан хорт бодисыг халуун шингэнээр дамжин түүнд хурдан шингэсэн гэж хэлсэн. Яг одоо Алексей ухаангүй байна" гэсэн юм.

Кира Ярмыш мөн Түүнчлэн тэрээр "Эмч нар эхэндээ ямар нэгэн мэдээлэл хуваалцахад бэлэн байсан хэдий ч одоо хорт бодисын шинжилгээ хойшлогдсон гэж байгааг харахад хугацаа хожих гэж хичээн, мэдэж байгаа зүйлээ хэлэхгүй байгаа нь тодорхой байна" гэсэн байна. Үүгээр зогсохгүй, эрчимт эмчилгээний тасаг одоо цагдаагийн ажилтнуудаар дүүрэн байгаа гэдгийг Ярмыш онцлов.

Хуульч, авлигын эсрэг тэмцэгч, өдгөө 44 настай Алексей Навальный нь Ерөнхийлөгч Путинг идэвхтэй шүүмжилсээр ирсэн. Тэрээр Путины Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулан, хэд хэдэн удаа ял эдэлж байсан билээ.

Эх сурвалж: BBC 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.