Иргэдийг татан авах авах ажиллагаа шударга бус явагдаж байна. Хээл хахууль ач байна гэх гомдол иргэдийн дунд гарсаар байна. Уг асуудалтай холбогдуулан бид Шадар сайд Я.Содбааараас тодруулга авлаа.
-Иргэдийн тусгаарлах байртай холбоотой гомдол гарсаар байна. Мөн татан авах ажиллагаатай холбоотой гомдол ч буурахгүй байна?
-Иргэдийн татан авах ажиллагаа амаргүй нөхцөлд явагдаж байна. Алтанбулагийн болон Замын-Үүдээр татан авах ажиллагааг эрчимжүүлж байна. Нийт 12 мянга гаруй иргэн ирэх хүсэлтэй илэрхийлээд байна. Цаашид ч мөн нэмэгдэх байх. Гэхдээ 5 шалтгаантай буу өндөр настай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо бол буурч байна.
Ирээд тусгаарлах байртай холбоотой гомдол гарсаар байна. Өнөө өглөө л гэхэд Сэнтий буудалтай холбоотой гомдол гарсан. Уг нь ажлын хэсэг анх шалгалт хийж, тусгаарлах байраар ашиглах боломжтой гэх дүгнэлт гаргадаг. Харамсалтай нь асуудал гарсаар байна.
Бид 213 буудал 46 амралтын газрыг судалж дүгнэлт гаргасан. Гэвч ихэнх нь шаардлага хангахгүй байна.
Анх сард 900 ор хоног байсан бол одоо 4000 ор хоног болсон.
-Иргэд Монголд орж ирэхийн тулд танил талаараа дамжуулж хээл хахууль өгч байж оочер, дараалал дайрч орж ирж байна гэх юм. Энэ асуудалд шалгалт хариуцлага яригдаж байна уу?
-Найман байгууллагын 69 алба хаагч ажмллаж байна. Тэднийг дээрх асуудалтай холбоотойгоор шалгуулж байна. Яг тогтоогдсон зүйл алга. Иргэдээс өдөрт 10-20 гомдол ирж байна. Тэр ч бүү хэл 3 сая, 5 сая төгрөгийн хахууль авлаа гэх яриа гарч байна. Хууль хяналтынхан шалгаж байгаа ч тогтоогдохгүй байна. Энэ асуудлыг иргэд дипломат албаныхантай холбож мөн хардаж байна. Тиймээс гомдол саналаа УОК ирүүлээрэй. Бид холбогдох хууль, хяналтынхнаар шалгуулах болно гэдгээ онцолъё.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
энэ нөхөр ЖДҮ-чин биз дээ. бусдынхаа адилаар хэргээ үүрээсэй. энэ ганцаараа энд жаргаад л. бусад нь үйл лайг нь үүрээд. адилхан л үүрүүлэх хэрэгтэй
Avligiin asuudal Gadaadad suugaa elchin Konsuliihantai l holbootoi bhoo