Нүүрс тээврийн жолооч нар УУХҮ-ийн сайдад шаардлага хүргүүлж байна. Тэд нэг тонн нүүрсийг 80 юанаар тээвэрлэх шаардлага тавиад жил гаруйн хугацаа өнгөрч байна. Аргаа барсан жолооч нар өчигдрөөс эхэлж Тавантолгой-Цагаан хад чиглэлийн замын 3 дахь км-т хаалт хийж суулт зарлаж эхэлжээ. Байдал цаашид хурцдаж магадгүй байгаа учир нүүрс тээврийн жолооч нарыг нэгтгэсэн "Баянзам" тээвэрчдийн холбоо болон Тээвэрчдийн гэргий нарын холбооны төлөөллүүд УУХҮЯ Зам тээврийн хөгжлийн яам болон бусад холбогдох хүмүүст шаардлага хүргүүлж байна...
"Баянзам" тээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга н.Баярхүү "Бид 2019 оны дөрөвдүгээр сард уртын тээврийн нүүрс 70 юань боллоо гэж жагсаж байсан бол өнөөдөр 55 юань болсон байна. Уул уурхайн яам, Зам тээврийн яамтай хамтарсан хурал хийгээд -80 тарифаар ачихгүй, тээвэрчдийг хохироохыг зогсооё гэж хэлсэн ч үр дүнд хүрээгүй. “Эрдэнэс-таван толгой” уурхай өнөөдрийг хүртэл -80 ачилтыг хийсээр төрийн шийдвэр хэрэгжихгүй байна.
Албаныханд хүргүүлж буй шаардлага хоёр зүйлтэй. -80 тарифтай нүүрс ачихгүй байхаар уурхайд үүрэг өгсөн. “Эрдэнэс-таван толгой” компанийг биелүүлэхийг үүрэг болгосон. Энэ асуудлыг шийдэхийн тулд Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилж өгнө үү"гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.