Нийслэлийн Ардчилсан нам өнөөдөр НИТХ-ын сонгуульд оролцох тогтоолоо гардаж авлаа. Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 15-нд болох юм.
Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа"Өнөөдөр буюу наймдугаар сарын 20-ны өдөр сонгуулийн ерөнхий хорооноос тогтоолоо гардан авлаа. Дараагийн хуваарийн дагуу наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 6-ны дотор бие даагч нар болон намууд, нэр дэвшигчдээ тодруулах юм. Нийслэлийн Ардчилсан нам иргэдийг бүрэн төлөөлөх чадвартай, боловсролтой боловсон хүчнээ НИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ.
АН энэ удаагийн сонгуульд “Иргэндээ ээлтэй Улаанбаатар” гэх мөрийн хөтөлбөрийг боловсруулсан. Гол зүйл нь цар тахлын үед ядуурлын түвшин Улаанбаатар хотод 30 гаруй хувьтай байгаа учир иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих тал дээр мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байгаа юм" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.