СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхдэдээ ном худалдан авахдаа хариуцлагатай хандахыг БШУЯ-аас зөвлөж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эцэг, эх асран хамгаалагчид хүүхдийн ном худалдан авахдаа хариуцлагатай хандахыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвлөж байна.

Ашиг олох зорилгоор хувь хүмүүсийн бичсэн зүй бус үг, хэллэг, алдаа мадагтай, эсвэл насанд хүрэгчдэд зориулсан ном, товхимлыг Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвшөөрлөөр хэвлэгддэг сурах бичиг мэтээр олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, ташаа мэдээлэл түгээх тохиолдол гарч байна.

.

Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ ном худалдан авах буюу бусдад бэлэглэхдээ зураг, чимэглэл, үг хэллэгийн зохистой байдал, хүмүүжлийн ач холбогдол, нөлөөллийг нь анхаарч, хариуцлагатай хандаж, ирээдүй үеийнхээ оюун санааг хайрлан хамгаалахыг зөвлөж байна.

Сурах бичгийн хувьд 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн зах зээлээр худалдаалахаа больсон. .

Үлдсэн сурагчдын хувьд сурах бичгээ сургуулийн номын сангаас төлбөртэй ашиглаж, хичээлийн жилийн төгсгөлд буцаан өгдөг. Төлбөртэй үйлчилгээний хөлс нь дараа жилийн нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэх санхүүжилтийн эх үүсвэр болдог хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.