“Үндсэн хуулийн 6.1 болон 6.2 дахь заалт буюу байгалийн баялаг ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байх, төрийн нийтийн өмч болох нь” сэдэвт хэлэлцүүлэг /2020.08.19/ Төрийн ордонд боллоо.
Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ:
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа, УИХ-ын сонгуулийн үеэр Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн талаар нийгэмд буруу ташаа мэдээлэл түгээх санаатай болон санамсаргүй үйлдэл гарч эхэлсэн. Эндээс улбаалсан ойлголтын зөрүү гарч байгаатай холбогдуулж хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Зургаадугаар зүйлд өөрчлөлт оруулахдаа улс орныхоо эрх ашгаас урвасан, ард түмнийхээ язгуур эрх ашгийг хөндсөн ямарваа нэгэн заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч ч санаачлаагүй, Монгол Улсын Их Хурал ч батлаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэсэн юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд газар, байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад, төрийн нийтийн өмч байх, байгалийн баялгийг нэгдмэл, тогтвортой бодлогогүй ашиглаж ирсэн дутагдлыг арилгаж, цаашид төрөөс тогтоосон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн ашиглах юм.
Байгалийн баялгийг ашиглахдаа байгаль орчны эко системд эрсдэл учруулахгүй тэнцвэртэй байлгах шаардлагыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулж, одоо ба ирээдүй үеийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, баялаг ашигласнаас олох орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, өгөөжийг нь иргэн бүрд тэгш, шударга хүртээх, стратегийн ордын үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох эрх зүйн үндсийг тогтоосон гэдгийг тэрбээр тайлбарлалаа.
Түүнчлэн газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлэх бөгөөд гаднын иргэдэд худалдах тухай ямар ч зүйл, заалт байхгүйг тайлбарлажээ.
Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид, УИХ-ын гишүүд оролцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгээд одоо тууштай арга хэмжээгээ аваачдээ. Юугаа хүлээсиймбээээ?