Сайншанд сумын “Маргад” зочид буудалд тусгаарлагдсан иргэд гомдол гаргалаа.
Өчигдөр буюу 08-р сарын 18-нд Замын-Үүд боомтоор 90 орчим иргэн орж ирсэн бөгөөд тэдгээрийн 37 нь Сайншанд сумын “Маргад” гэх зочид буудалд тусгаарлагдсан байна. Дээрх иргэдийн 13-14 нь бага насны хүүхдүүд юм.
Гэвч тэдний тусгаарлагдсан зочид буудлын өрөөнүүдээс үхсэн жоом, хэрэглэсэн бэлгэвч гарчээ. Улмаар зочид буудлын өрөөнүүд ариун цэврийн шаардлага хангахгүйн дээр өрөөнүүдийнх нь цагаан хэрэглэл хир, толботой, өрөөнүүдийн булан тохойд хог дүүрэн байжээ.
Уг нь гадаадаас ирж буй иргэдийг ариун цэврийн шаардлага хангасан, халдвар авахгүй байх орчин нөхцөлд тусгаарлах ёстой ч энэ мэт шаардлага хангахгүй байр, орон сууцанд оруулж, иргэдэд гомдол, чирэгдэл учруулсан тохиолдол нэлээд хэдэн удаа гарлаа.
Тиймээс иргэд ч тусгаарлагдсан өрөө, орчин нөхцөлөөсөө халдвар авахвий гэсэн айдас, болгоомжлолтой байгаа учир Улсын онцгой комисст ханджээ. Гэвч Улсын онцгой комисс "өрөө болгоноороо өргөдлөө бич" гэх шаардлагыг тавьсан байна. Тиймээс дээрх иргэд өрөө, өрөөгөөрөө дахиад өргөдөл бичих шаардлагатйа болжээ.
Эндээс үзвэл, иргэдийн тусгаарлах байр хэлбэрээр ашиглаж байгаа байр, орон сууц, зочил буудлуудад хяналт, шалгалт, ариутгал халдваргүйтгэл хийх ёстой онцгой комисс, мэргэжлийн хяналт болон бусад холбогдох албанынхан ажлаа хэрхэн хийж байна вэ гэдэг асуулт гарч байна.
Нэг үгээр тэд нүглийн нүдийг гурилаар хуурсан ажил хийж, хяналт, шалгалт хийсэн болж харагдаад эцэст нь иргэдэд ийн хүндрэл, чирэгдэл учруулсаар байна...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Er ni manai uls shig ard tumnee dord uzdeg uls oron gej bhgui shuu. Ard tumenee mallaad bur surchihsan.
Сэтгэлгүй л эзэн , ажилчидтай буудал бйана даа