Нойрмоглож явсан жолооч осол хийснээр нэг хүний амь эрсдэж, 11 тооны адуу үхсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, 2020 оны наймдугаар сарын 18-ны 03.10 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогт овоо сум, Нартын ам гэх газарт Хово маркийн автомашины жолооч Б нь Норт бeнз маркийн А жолоочтой автомашинтай мөргөлдөжээ. Улмаар Хово маркийн автомашины жолооч, 41 настай, эрэгтэй Б-ийн амь нас хохирч, 11 тооны адуу үхсэн ноцтой зам тээврийн осол гарсан байна.
Иймд холын замд гарахын өмнө сайтар амарч, хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Joloo barihdaa sain amarcn baigaacnee
Yamar aimar yum be