ШӨХТГ-ын даргаар ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг томилжээ. Б.Бат-Эрдэнэ ЗГХЭГ-ын дэд дарга байхадаа эхнэр Болортуяагийн “Рич холдинг” ХХК-ийн нэр дээр 400,558,905 төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас авч байсан байдаг.
Уг асуудлаасаа болж ЗГХЭГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж байсан түүний ЖДҮ-ийн асуудал мартагдаж Засгийн газрын харьяа агентлагийн дарга болжээ.
Харин өчигдөр/2020.08.18/ Ерөнхий сайдын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярыг томилсон. Тэрээр мөн ЖДҮ-чин. Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн байхдаа өөрийн хамаарал бүхий “Газар буудай” компанид 950, 858,904.00 зээл, Газар агро ХХК-даа 1,943,226,511.00 зээл авсан нь нотлогдож байсан билээ.
Гэвч түүнд ямар нэгэн хариуцлага тооцолгүйгээр Ерөнхий сайд дэргэдээ авчээ.
У.Хүрэлсүхийн засаг дахь бас нэгэн ЖДҮ-чин бол шадар сайд Я.Содбаатар. Тэрээр өөрийн эзэмшлийн “Эпато анарваан” ХХК-даа 1,2 тэрбум төгрөгийн зээл аваад төлсөн байдаг. Мөн “Ти Эс Эм” ХХК-д 803,261,900.00 зээл аваад төлсөн гэдэг.
Хуульзүйн сайд Х.Нямбаатар ч мөн “Өгөөдэй Ази” ХХК-даа 950,000 төгрөгийн зээл олгуулсан, ЖДҮ-чин. Гэвч мөн л энэ засагт сайд болж "томорсон".
Зарим ЖДҮ-нд хариуцлага тооцож байгаа ч зарим нь ийн тушаал ахиж байгаа нь ямар учиртайг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тайлбарлах биз ээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
М.ЭНХ60ЛДЫН ФРАКЦИЙН ЖДҮЧИН ЛУЙВАРЧИД ШОРОНД ХҮРЭЛСҮХИЙН ФРАКЦИЙН ЖДҮЧИН ЛУЙВАРЧИД САЙД , ДАРГА , ЗӨВЛӨХ БОЛОН ТӨРД ЗАЙДАЛЖ БУЙ НЬ АРИУН ЯВДАЛ УУ ?!!
Ждү овогтой энхбаяр болиочээ
Ждү бол зээл, Ж.Энхбаяр бол зээлээ тэр даруйд эргүүлэн төлж улсыг хохироогоогүй, эр нэг алдаж эрэг нэг нурдаг, залуу хүн алдсан л байх, гэвч тэр ухаарах чадалтай хүн болов уу, харин Дубайн гэрээ, АСЕм гээд бонд нэрээр улсыг хэдэн тэр бумаар хохироосон хүмүүсийн дэргэд ЖдҮ чид бол жараахай юм, Би өмөөрөөгүй зүгээр л харьцуулсан юм .Тэгээд ч би нам бус иргэн хүний хувиар саналаа бичлээ.
ЖДҮ чдээ зайлуулаачээ. Эд нар ард түмнээс хулгай хийхээс өөр юм хийж чадахгүй
Нөгөө шийтгүүлсэн хүмүүсийн ялыг цуцлуулж ял өгсөн шүүгч дээр уучлал гуйлгая Угаасаа ялтан хэд нь ч удахгүй шоронгоос суллагдсан дуулдах бхйх