СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын Ерөнхий сайдыг дагалдаж явсан сэтгүүлчдээс коронавирус илэрчээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустиныг Алс Дорнод дахь айлчлалд нь дагалдан явсан зарим сэтгүүлчээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн болохыг Оросын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгджээ. Үүний улмаас сэтгүүлчдийн алба тэр чигээрээ Амур мужийн засаг захиргааны төв Благовещенскээс явсан болохыг эх сурвалжууд мэдээлж байна.

Бүх сэтгүүлчид хамгаалалтын хувцас, амны хаалт, эмнэлгийн бээлий өгсөн бөгөөд Засгийн газар тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авсан хэмээн мэдэгдсэн юм. Одоогоор сэтгүүлч нар тусгаарлагдан, эмнэлгийн хяналтан дор байгаа аж.

Түүнчлэн Харин Ерөнхий сайд Михаил Мишустин наймдугаар сарын 13-нд эхэлсэн Алс Дорнодын айлчлалаа өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр дуусгасан юм. Тэрээр Чукоткийн өөртөө засах тойрог, Камчаткийн хязгаар, Магадан муж болон Амурын бүс нутгуудаар зочилжээ.

Эх сурвалж: tass.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.