СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гадаад харилцааны болон Соёлын яамд “Монгол үндэстний үнэлэмж” хөтөлбөр дээр хамтран ажиллана

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Гадаад харилцааны болон Соёлын сайд нар уулзсан байна. Уулзалтаар дээрх Мөн олон улсад Монгол судлалын хүрээг тэлэх, монголын өв соёлыг дэлхийн өв соёлын санд бүртгүүлэх, соёлын өвийг хууль бусаар хил дамнуулан худалдаалахтай тэмцэх, дэлхийг тойрон аялж Монгол Улсыг сурталчлан таниулдаг үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөнт үзэсгэлэнг бий болгох, соёл урлагийн болон сонгодог урлагийн мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар болжээ.

Уулзалтын үеэр Соёлын сайд С.Чулуун Олон улсын Монгол судлалын холбооноос ГХЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд хэвлүүлсэн ботиудаас дурсгасан байна. Харин Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 1393 онд Алтан ордын хаан Тохтамышаас Польшийн хаан, Литвийн их ван Валдислав Хоёрдугаар Ягеллод илгээж байсан “Алтан ордын хаан Тохтамышийн ярлык” хэмээн түүхэнд нэрлэгддэг захидлын хуулбарыг гардуулан өгчээ.

Тохматыш хааны захидал нь 20,5 x 42 cm хэмжээтэй 2 хуудас муутуу цаасан дээр бичигдсэн байх агаад эдүгээ Варшав дахь Эртний баримт бичгийн ерөнхий архивт хадгалагддаг байна. Уг захидал нь Польшийн хааны мэдэлд байх тодорхойгүй газар нутгийг хамтран эзэмших, энхийн гэрээ байгуулах асуудлыг хөнджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
4 жилийн өмнө
64.119.24.153

бага ангийн хүүхдүүдийг музей үнэгүй үзүүлдэг баймаар байна сонгодог урлагт хүүхэд багачуудыг ойлгодог мэддэг болгох талаар ажил зохиох хэрэгтэй байна даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.