СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-19

Та хүүхдийнхээ багадсан дүрэмт хувцсыг бусдад хандивлах сайн үйлсийн аянд нэгдээрэй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Та хүүхдийнхээ багадсан болон хуучирсан дүрэмт хувцсыг хаана, хэнд өгөхөө мэдэхгүй байгаа бол сайн дурынхны хөгжлийн төвд хандивлаарай. Тус хандиваар цугларсан сурагчийн дүрэмт хувцсыг хотын захын хорооллын зорилтот бүлгийн хүүхдүүдэд хороо, дүүргийн нийгмийн ажилтнаар дамжуулан түгээх юм.

“Сайн дурынхны хөгжлийн төв”-ийн дотоод багийн гишүүн С.Тэлмэн" Манай байгууллагаас явуулж буй аян наймдугаар сарын 17-24-нийг хүртэл үргэлжилнэ. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлсэн энэ үед амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд туслах зорилгоор тус аяныг зохион байгуулж байна.  Хандиваар цугларсан сурагчийн дүрэмт хувцсыг хэрэгцээтэй байгаа хотын захын хорооллын зорилтот бүлгийн хүүхдүүдэд хороо, дүүргийн нийгмийн ажилтнаас мэдээлэл авч, хүргэж өгөх юм. Та манай төвийн байранд хүргэж өгөх боломжгүй бол гэрийн тань хаягаар очиж авах боломжтой" гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мөнхтогтох
3 жилийн өмнө
66.181.181.98

Дүрэмт хувцас яаж өгөх вэ...Хугацаа нь дуусчихсан уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.