СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХБХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан

Байнгын хорооны хуралдаан дээр Еерөнхийлөгчийн зөвлөх Ө.Шижир хориг тавьсан үндэслэлийг дурдахдаа:

-Монгол Улсын Ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан, хэт субъектив  санаа зорилго агуулсан зохицуулалт болсон тул Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсныг онцоллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны зарим гишүүд асуулт асууж, үг хэлээ.  

Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээ хязгаарыг Монгол Улсын их хурлын тухай хуулиар биш Хууль тогтоомжийн хуулиар зохицуулж өгөх нь илүү зохимжтой гэсэн бол УИХ-ын гишүүн

Ж.Сүхбаатар:

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, харин Засгийн газрын асуудлаар  хууль санаачлахгүй байх, хууль санаачлах замаар эрх мэдлээ нэмэгдүүлэхгүй байх тухайд анхаарах нь зөв гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй. УИХ-д цөөнх болсон гишүүдийн санаачилсан хууль хэлцэгдэх боломж хаалттай байгааг засах ёстой гэлээ. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахтай хамт УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийн асуудлыг нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр эргэн харах нь зөв гэжээ.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа  “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах зүйтэй” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.