СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Малч­ид, иргэд, хадланчдад зориулсан мэдээ:

2020 оны 08 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 ц­аг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 24-29 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 23-25 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.