Өнөөдрийн байдлаар улсын нэгдсэн төсвийн нийт орлого 10.7 их наяд төгрөг, зарлага 14.6 их наяд төгрөгт хүрч төсвийн алдагдал 3.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцжээ. Иймд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эхлээд байгаа юм. Уг асуудлыг өнөөдөр хэд хэдэн байнгын хороодоор хэлэлцлээ.
Тухайлбал, БСШУ-ны байнгын хороо уг асуудал дээр зарчмын зөрүүтэй 4 санал гаргажээ. Үүнд:
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн гаргасан Боловсролын зээлийн сангийн хөрөнгө оруулалтын урсгал зардалд 8.8 тэрбум нэмэгдүүлж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцаас буюу салбарын хөрөнгө оруулалтын санхүүжих дүнгээс мөн хэмжээний мөнгийг хасах гэснийг дэмжсэн байна.
Харин УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гаргасан бараа, хангамж материалын зардал 4.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг боломжоороо танаж хүүхэд харах үйлчилгээний зардалд 2.5 тэрбум төгрөг нэмж тусгах саналыг мөн дэмжжээ.
УИХ-ын гишүүн П.Анужингийн гаргасан цэцэрлэгт хамруулахгүйгээр шийдвэрлэсэн хоёр настай хүүхдүүдийн зардлаас хасаж, БШУ-ны сайдын багцад хүүхэд харах үйлчилгээнд 2 тэрбум төгрөг нэмэгдүүлэх саналыг мөн дэмжжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.