“Нэгдсэн үндэсний байгууллага”-ын 75 жилийн ой энэ онд тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Монгол улс дахь төлөөлөгчийн газраас “Хүсч буй ирээдүйгээ бүтээн байгуулъя” уриан дор төрийн байгууллагуудтай зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгуулжээ.
Уг хэлэлцүүлэг нь НҮБ-ын 100 жилийн ой буюу 2045 он гэхэд өнөөдрөөс сайхан ертөнцийг бий болгохын төлөө дэлхийн улс гүрнүүдийн хамтын гарц шийдлийг хайх, цаашдын 25 жилийн дүр зургийг тодорхойлох, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн байна.
НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра:
-Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилго буюу 2030 он хүртэлх арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлж бүхий л салбар чиглэлд тогтвортой байдлыг хангахад олон талт хамтын ажиллагаа чухал юм. Мөн шийдвэр гаргагч болон бодлого, стратеги тодорхойлох түвшинд нягт хамтран ажиллах нь бүх оролцогч талуудыг хамруулсан бодит ажил болно гэдгийг онцолжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.