СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-18

Нийтийн байр хэмээх “вант улс”-ын дарангуйлал хэрээс хэтрэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Хүн амын талаас илүү нь төвлөрөн амьдардаг нийслэл хотод тулгамдсан асуудал даанч олон. Тэдгээрийн нэг бол нийтийн байр түрээслүүлэх үйлчилгээ. Сурч боловсрох, ажил хийж амьдралаа залгуулахаар хот суурин бараадсан эсвэл өөрийн гэсэн гэр оронгүй иргэд нийтийн байранд амьдрах нь элбэг.

Өөрөөр хэлбэл, нийгмийн дунд болон дундаас доош давхаргынхан ажил хийж олсон хэдэн төгрөгөө хэмнэх зорилгоор ийнхүү аж төрдөг. Гэвч нийтийн байрны үйлчилгээнд ямар ч стандарт, хяналт байдаггүй нь олон мянган хүнийг эрүүл мэндийн хувьд хохироож, ядарсан иргэдийн халаасыг боловсноор тэмтчиж, цаашлаад ичгүүр сонжуургүйгээр сэгсэрч байна.

Энэ боловсронгуй дээрэм, бүдүүлэг үйлчилгээ орон нутгаас оюутнууд ирэх үеэр улам гаарч, түрээсийн үнэ, барьцаа мөнгө тэнгэрт хаддаг. Зутарсан олны хөлс хүчээр хөлживч, нийгмийн хариуцлага, төрийн хяналтаас нуугдсаар “Муу зан” суусан нийтийн байрны үйлчилгээ, түүний эргэн тойрон дахь асуудлыг сурвалжиллаа.

Өрөөний хэмжээ: 15 ам.метр Сарын түрээс 150.000+тогны мөнгө

ХЭТИЙДСЭН ҮНЭТЭЙ ОРОМЖУУД

гэсэн тоо гарчээ. Нэг нийтийн байранд хамгийн багадаа 20 айл байдаг гэж үзвэл 13000 орчим айл өрх оршин сууж, аж төрж байна гэсэн үг. Түүнчлэн нэг өрхөд хоёроос гурван ам бүлтэй гэж үзвэл Магад хаана амьдрах нь хувь хүний сонголт байж болох ч эрүүл, аюулгүй орчинд амьдрах нь Монгол Улсын иргэн бүрийн эдлэх ёстой эрх. 

Тэгэхээр хүн амьдрах зориулалттай үйлчилгээ, орчин нөхцөл, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, оршин суугчдад ээлтэй байх учиртай. Гэвч бодит байдал эсрэгээрээ. Учир нь, Хэрвээ талбайн хэмжээ үүнээс томорвол төлбөрийн хэмжээ өснө. Ийнхүү наад захын шаардлагад нийцээгүй нийтийн байр гэгч оромжууд үйл ажиллагаа явуулсаар.

Бид нийтийн байрны бодит нөхцөл байдлыг тодруулахаар Чингэлтэй дүүргийн VII хороог зорилоо. Ерөөс Дэнжийн мянга, Цагаан байр, Гандан, Зурагт, 32-ын тойрог, Таван буудал зэрэг байршил нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийтийн байрны тоогоор нийслэлд дээгүүр жагсана. Түүнчлэн хотын төвд ойр, худаг ус, нийтлэг үйлчилгээнд ойр тул түрээслэгчид олонтой байдаг аж. Тасганы овооны уулзвараас Зурагт тийш салан, өгсөхөд зам дагуу “Нийтийн байр түрээслүүлнэ” гэх зарлал энд, тэндгүй. Мөн харваас нийтийн байр гэдэг нь илт мэдэгдэм хоёроос гурван давхар тоосгон болон төмөр барилга шил шилээ даран эгнэнэ. Зурагтын хуучин эцсийн автобусны буудал өнгөрмөгц хаяа хаяагаа нийлүүлсэн хүрэн, шар, улбар шар өнгийн байр нүдэнд тусав. Тус байруудын хаалга дэлгээтэй, хашааны гадна приус голцуу автомашин эгнүүлэн тавьж, цонхны тавцан дээр саван, шампуниас эхлээд будаа агшаагч өржээ.

Өвлийн цагт хөшигтэй, хөшиггүй цонхнууд нь аяга шөл буцалгахад цантан, хөдөөнөөс ирсэн бөөн цөөн махаа торонд хийж, цонхны бариулаас зүүсэн харагддаг. Тус хашаанд гурван хэсэг бүхий байр түрээслүүлдэг бөгөөд нийт 80 орчим өрөө бий гэнэ. Байрууд хоорондоо таван алхам зайтай баригджээ. Энэ зайнд найм, ес орчим насны гурван хүүхэд хөөцөлдөн тоглоно. Угаас нарийн тэрхүү хэсгийн хажуу талаар төмрийн хаягдал овоолж, нөгөө талд цемент зуурмагийн тэвш хааш яаш шидсэн нь орчныг улам давчуу, тоглоом, наргиандаа хөөрцөглөсөн хүүдүүд бүдэрч унах эрсдэлтэй болгожээ. Энэ байрны өрөө хэмжээнээс шалтгаалан 300-400 мянган төгрөгийн үнэтэй байв. Мөн нэг сарын барьцаа мөнгө өгөх шаардлагатай гэнэ. Гэвч энэхүү өндөр өртөгтэй байрны өрөөний хэмжээ гайгүйхэн айлын үүдний пингээс жижигхэн юм. Жишээлбэл, Бас паркетан шал, бүргэд хаалга, вакум цонх зэрэг үзүүлэлтүүд умгар өрөөний үнийг улам ч өсгөдөг аж.

Гэвч энэ бүхэн амьдрах сууцны наад захын шаардлага баймаар. Хашааны үүдэнд турбогоор сандал хийж, жижиг саравч барьсан нь хүүхэд, хөгшдийн амрах булан бололтой. Уг сандалд буурал толгойтой, 60 гаруй насны эмэгтэй салхилан сууна. Түүнийг н.Аюур гэдэг бөгөөд тус байранд дөрвөн жил амьдарч байгаа гэнэ. Тэрбээр “Бага охин маань ажил хийдэг. Би охиныхоо хүүхдийг хардаг юм. Нөхөр нь хөдөө ажилтай. Бидний авдаг, цалин тэтгэвэр бага учраас хүндрэлтэй. Бусад байрыг бодвол дотроо 00, устай” гэж ярив. н.Аюур эмээгийнд орвол хаалганы нэг талд гутал өрж, дээхэнтээ нь гадуур хувцас өлгөж, нөгөө талд нь хөргөгч, гал тогооны хэрэгслийг эгнүүлэн тавьжээ. Харин хаалганы  чанх эсрэг талд Г хэлбэрийн буйдан тавьж, түүний наахна таван нүд бүхий хуванцар хувцасны шүүгээ, жижиг хуванцар сандал дээр 32 инчийн зурагт зэргийг угсруулан өржээ. Гэрийн тавилга хооронд сөөм ч зай үгүй бөгөөд үүд, хоймор нь үл ялгагдана.

Буйдангийн цаахна жижиг хаалганд угаалгын өрөө байх бөгөөд угаалгын машин, угаалтуур, суултуурын дунд нэг хүн зогсох л зайтай юм. Ийм нэгэн давчуу өрөөнд дөрвөн том хүн, нэг хүүхэд амьдарч байна. Магад энэ энэ бол нийтийн байрны харьцангуй тохилог өрөө, боломжийн айлын дүр зураг. Тус байрны хоёр давхрын коридор дахь хувцас хатаагч дээр ягаан өнгийн нярайн хувцас, өлгий даавуу тохсоныг харваас тус хаалганы цаана бяцхан гүнж торниж байгаа бололтой.

Нийтийн байрны оршин суугчдын угаалгын хувин, нүхэн жорлон

ХҮҮХДЭД ХААЛТТАЙ НИЙТИЙН БАЙР ЦӨӨНГҮЙ

Тус байрнаас гарч, иргэдээс сурагласаар жалга дамжин хоёр давхар тоосгон байшингийн гадаа ирлээ. Байшингийн хол хол зайтай, хуучин модон шатан дээр тэрсхэн хүү, охин хоёр шаараар тоглож байв. Биднийг харангуутаа “Өвөө хүн ирлээ” гэж хашхирав. Уг хашааны хаалгаар ормогц эхүүн үнэр хамар цоргино. Хаалган дээрээ эр, эм хэмээн цагаан будгаар бичсэн навтсан хаалгатай модон жорлонгийн наахна цэнхэр, ягаан, цагаан, ногоон өнгийн хувин хөмрөн тавьжээ. Тэдгээр нь оршин суугчдын бохир усны сав бөгөөд ажилдаа явахдаа ийнхүү сэврээн гадаа орхидог аж.

Учир нь гэнэ. Түүнчлэн байрны үүднээс жорлон хүртэл хэц татаж хувцас, ор хөнжлийн даавуу тохжээ. Жорлонгийн ойролцоо хэсэгхэн зогсвол ялаа шавж, үнэр нь тэвчихийн аргагүй болж ирэх тэр. Энэ үед байрны эзэн гэх 50 гаруй насны эрэгтэй, эмэгтэй хоёр гарч ирлээ. Тэд “Одоогоор ганц л сул өрөө байна. Гэхдээ үдээс хойш хүн ирж үзье гэсэн. Сарын түрээс 110 мянган төгрөг. Өвөл халаалт өгөхөөр нэмэгдэнэ шүү. Хэдүүлээ байх юм. Хүүхэдтэй хүн авахгүй” гэж товч, тодорхой хэдэн үг хэлэв. Хариуд нь “Хоёр настай охинтойгоо байх юм. Манай хүүхэд уйлахгүй ээ” гэж учирлахад “Бусад айл дургүйцнэ. Энэ хоёр манай ач түр ирээд байгаа юм. Манайх угаасаа хүүхэдтэй хүн авдаггүй. Хана, тааз завааруулчихдаг” гээд огт халгаасангүй. Гэвч түүний харамлаад байсан өрөөний хаалгаар шагаймагц хөх инээд хүрэв.

“Хүнд  түрээслүүлнэ” гэж хэлэхэд ичмээр ийм өрөөний тухай эзэн нь “Бүх нийтийн байр л ийм шүү дээ. Манайх хүнээр тасардаггүй” хэмээн ихэд итгэлтэйгээр өгүүлэх нь гунигтай. Үнэн хэрэгтээ орон сууцанд орох боломжгүй, эцэг эхээс тасалж өгсөн өмч хөрөнгөгүй залуу гэр бүлүүд голчлон нийтийн тодотголтой түрээсийн байранд амьдарч буй. Гэтэл арай тохилогийнх нь түрээсийн үнэ дийлдэхгүй, хэр тааруухан нь хүүхэдтэй хэмээн түлхээд байвал тэд хаана амьдарч, хэзээ амьдрал нь тогтох билээ.

МАРТАГДАХ ШАХСАН АХУЙН ХОРТОН ШАВЖ, НИЙТИЙН БАЙРАНД ҮҮРЛЭЖ БАЙНА

Нийтийн байр хайж буй тухай сонссон хүмүүс “Орохоосоо өмнө сайн үзэж хараарай. Дотор нь амьдардаг хүнээс бясаа, жоомтой эсэхийг нь лавлаарай” хэмээн аминчлан захиж байлаа. Тэдний үг үнэн болохыг арваад нийтийн байраар орохдоо оршин суугчдын ярианаас мэдсэн юм. Нэг л жишээ дурдахад 32-ын тойргийн “Номин” их дэлгүүрийн эсрэг талд өөд өөдөөсөө харсан хоёр давхар тоосгон байр бий. Энэхүү нийтийн байранд 40 орчим айл оршин суудаг аж. Баруун талын байрны шатаар өгсөн хоёр давхарт гарч зарим өрөөтэй танилцлаа. Өрөөний хаалгыг татмагц чийг даасан үнэр нилхийх нь дотор муухайруулам.

Өрөөнүүд нь 12-15 ам.метр гэх сонголттой, 150-180 төгрөгийн үнэтэй бөгөөд айл бүрт тоолууртай, түрээсийн үнэ дээр тогны мөнгө нэмж тооцдог байна. Мөн халаалт эхэлмэгц түрээсийн үнэ 30-50 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэв. Энэхүү байрны гадаа мөн л өнгө, өнгийн хувин өрөөстэй, танил дүр зураг үзэгдэнэ. Хашаан дотор тоглож байсан 10 гаруй насны охиноос “Танай гэрт хаздаг амьтан байдаг уу” гэхэд гэж ярьсан юм. Хаалганы үүдэн дээр таарсан 20 гаруй насны залуугаас “Байр сонирхож яваа юм аа.

Энэ байранд бясаа бий болов уу” гэж аминчлан асуухад “Байна лээ. Гэхдээ бясаагүй нийтийн байр гэж байхгүй дээ. Орохоосоо өмнө хор цацчихгүй юу” гэж хэнэггүйхэн хариулах юм. Тэрбээр III курсын оюутан бөгөөд өмнө нь таван газар өрөө түрээсэлж байсан. “Энэ байрны эзэн хананд юм тогтоолоо гэж загнадаггүй. Түрээсийн мөнгөө цөөн хоног хэтрүүлэхэд нэхээд байдаггүй болохоор их амар” хэмээв.

Гэхдээ барьцаа мөнгө болон тог, усны зардал тусад нь авдаг байруудыг оруулж тооцвол дундаж цалингаас илүү гарна. Түүнчлэн Ийнхүү оюутан залуус, шинэ гэр бүл, ганц бие ээж, ядарсан настнууд түрээслүүлэгчийн санаан зоргоор хэлсэн үнийг төлж, зутруухан амьдарч байна. Ямартаа л мөнгөө төлөөд амьдарч буй хэрнээ ханандаа зурагтаа тогтоох зөвшөөрөл авдаг, хамаатан саднаа гэртээ оруулахдаа нууж хаадаг байх вэ дээ.

ХЯНАЛТГҮЙ, ХАРИУЦЛАГАГҮЙ НИЙТИЙН БАЙРУУДАД ҮНИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЕ

Нийтийн байр түрээслүүлэхэд хэрхэн зөвшөөрөл авдаг талаар тодруулахаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрыг зорилоо. Гэвч угтах үйлчилгээний ажилтнаас Худалдаа үйлчилгээний хэлтэс рүү, уг хэлтсээс Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс рүү “шидэгдсэн” ч тусыг эс олов. “Сүүлд нэг журам баталсан. Сүрхий зөвшөөрөл авдаг зүйл байхгүй. Нийтийн аж ахуй, СӨХ хариуцсан мэргэжилтэн ээлжийн амралттай” зэрэг эзэн биегүй өгүүлбэрт нудчуулсаар буцлаа. Тэдний хэлсний дагуу судалж үзвэл

Чийг нэвчсэн өрөө, бохир нь хальсан нүхэн жорлон, бясаа, жоом үүрлэсэн барилгуудын эрүүл ахуйд хэн анхаарал хандуулах ёстойг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулахад “Манай байгууллагад нийтийн байрны эрүүл ахуйд хяналт тавих чиг үүрэг байдаггүй. Цагдаагийн газраас хэв журмын хяналт хийдэг” гэсэн юм. Үүний дагуу тус дүүргийн XIV хорооны хэсгийн цагдаагаас тодруулахад “Манай хороонд долоон нийтийн байр бий. Түрээслүүлэгчийн мэдээлэл болон гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан иргэдийн мэдээлэл л байдаг” гэх хариулт өгсөн юм.

Гагцхүү Монголын мянга мянган үрс өмхий үнэртсэн хаалганы цаана торнин байгаа гэж бодоход цээж хөндүүрлэм. Энэ бол төлөвлөлтгүй, алсын хараагүй бодлогын үр дүн. Хэрвээ орон сууцанд орох нөхцөл уян хатан байсан бол, дундаж цалин амьдралд хүрэлцээтэй байсан бол хэн ийм оромжинд амьдрахыг хүсэх билээ. Өрх гэрийн асуудал мэт боловч ирээдүйгээ бодвол төр засгаас зайлшгүй анхаарах, шийдвэрлэх, үнэ, ханшийн зохицуулалт хийх ажил мөн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Элбэгдорж
3 жилийн өмнө
103.57.92.106

Тэнд тэгж архидаж банзалдаж бхаар хөдөөнөө ирж барилга байшин мал аж ахуй дээр ажиллахад яана аа үхэр монголчууд

hun
3 жилийн өмнө
66.181.161.11

niitiin bairand 8jil amidarch bna unheer tseverlgee yuch bhgui haaya uuruul koridor shalig ni ugaadag dotroo 00 ugaaltuur bhgui 1avah yum ni uvulduu ih dulaahan us mash muu uuh arga bhgui gadnaas usaa zuuj uudag yum ugaahad hurtel unguu aldchihdag ug ni hotin tuvd yum chini jaahan yanzlaad yadaj dotroo ugaaltuurtai bolmoor bhin daanch ezed ni yuch hiihgui yum daa

Зочин
3 жилийн өмнө
106.102.142.232

Нийтийн байрны үнэ үнэтэй гэж үү. Харин ч цалин орлого бага гэж ярих нь зүй байх. 150 байгаа байрыг хэд болгомоор байгаа юм. Нийтийн байр чинь гэр хороолол дахь хямд сууц болоод байгаа биз дээ. Гэр хороололд төвлөрсөн шугам тавихгүй байхад яаж ус, халаалтын асуудлыг стандартын дагуу шийдэх вэ. Дээрээс нь аймшгийн бохир байр олон нь үнэн. Гэхдээ айл өрхүүд ихэнхи нь бүр арай дэндүү. Мөнгөө төлсөн л бол юу ч хийж болно гэж боддог. Хажуу айлаа амраахгүй мөнхийн архидан согтуурна. Залуу хүүхдүүд, охид амьдраад байгаа хэрнээ л бүр яг нохойн хороо. Байрны эзэд гэрийг нь цэвэрлэж өгөх ёстой юу, ёстой бүү мэд. Хогоо ялгаж хаяна уу гээд бичиг бичээд тавиад байхад л үнсний сав руу элдэв хогоо хийчихнэ. Ер нь хог болсон их сургуулиудаа хотоос гаргадагсанжуу, эсвэл сургуулиуддаа боловсон оюутны байртай байх шаардлага тавьдагсанжуу. Нийтийн байранд хөдөөнөөс орж ирсэн оюутнууд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж, эцэг эхээсээ сарын түрээсээ нэмж хэлж мөнгө авчихаад архидаж хэвтдэг шүү.

Амарзаяа
2 жилийн өмнө
66.181.161.95

Хотоос их сургуулиудыг гаргамаар байна. Хөдөө амьдардаг бол шагналтай баймаар байна. Хотын төвлөрлийг сааруулах олон төрлийн ажил хиймээр байна Машины татвар зам ашигласны татвар олон хөрөнгө эзэмшсэн бол татвар их баймаар байна. Их хөрөнгөтэй байх тусам маш их татвар ногдуулахаар байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.