Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 20 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 74 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 62 гомдол, мэдээллийг шалгаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 477 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 7 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Одоогоор ажиллагаанд 463 хэрэг шалгагдаж байна.
Шүүхэд шилжүүлсэн хэргүүдийг тодруулбал:
-Хэрэгт хяналт тавих эрх бүхий прокурор нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хар тамхины хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүдийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгөхөөр бусдад нөлөөлөн хахууль авсан,
-Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан,
-Харилцаа холбооны зохицуулах хорооны албан тушаалтан Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа хамаарал бүхий этгээд болох төрсөн дүүгийн компанид давуу байдал олгож, тендерт сонгон шалгаруулсан,
-Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдээс хахууль авсан гэх дөрвөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ted terbumaar ni avchij uu ter bum idsentei neg huuliin shiitgel onooh uu
Өө ямар сүртэйн бэ хоер жил өгөх үү