Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2020 оны гуравдугаар улиралд мөнгөний нийлүүлэлт 7 дугаар сарын эцсийн байлдаар 21.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ бол өмнөх оныхоос 1.1 (5.3%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Мөнгөний нийлүүлэлт өсөхөд валютын хадгаламж 1.7 их наяд төгрөг буюу 56,7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Өөрөөр хэлбэл, иргэд валютын ханш дээд цэгтээ тулсан/1 доллар 2848 төгрөгтэй тэнцэж байна/ энэ үед мөнгөө доллараар буюу валютаар хадгалахыг эрмэлзэх болжээ.
Нэг ёсондоо эдийн засаг цаашид хүндэрч магадгүй гэж тооцоолсон иргэд ийнхүү төгрөгөөс илүү долларт итгэж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь цаашид удаан үргэлжилбэл төгрөгийн ханшийг улам сулруулах сөрөг талтай гэж эдийн засагчид үзэж байна.
Харин ийм байдал хэр хугацаанд үргэлжлэх нь Засгийн газрын үйл ажиллагаанаас шууд хамааралтай болж байна. Тэд эдийн засгаа сэргээж, иргэдэд итгэл үзүүлж чадвал төгрөгийн ханш сулрахгүй байх, иргэд доллараас илүү төгрөгөндөө итгэх боломж бүрдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.