Казахстаны Парламентын дарга тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын охин Дарига Назарбаевын хүү Айсултан нас баржээ. “Zakon.kz” мэдээллийн порталд 29 настай Айсултаныг зүрхний шигдээсээр, Лондонд өчигдөр нас барсан тухай мэдээлжээ.
Айсултан бол Назарбаевын том охин Даригагийн хүү юм. Түүний аав Рахат Алиев Казахстаны Засгийн газарт хэд хэдэн албан тушаал хашиж байсан бөгөөд Австри руу нүүж улс төрийн орогнол хүссэн. Дараа нь түүнийг Казахстаны хүсэлтээр баривчилж, хорьсон ч 2015 онд шоронд нас барсан юм.
Айсултан 2010 онд Нэгдсэн Вант Улсын Сандхурст хааны цэргийн академийг төгсөж, 2012 оноос хойш нэг жилийн хугацаанд Казахстаны Тагнуулын ерөнхий газарт ажилласан. Харин 2020 оны хоёрдугаар сарын 13-нд Айсултан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Их Британиас улс төрийн орогнол хүссэн өргөдөл бичсэнээ зарлаж, Казахстаны Засгийн газраас түүний эсрэг шахалт үзүүлсэн хэмээж байсан юм.
Эх сурвалж: https://tass.com/world/1190241
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.