СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сургуулийн хүүхдийн хоолны тогооч нарыг сургалтанд хамруулж эхэлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн гал тогоонд ажиллах тогоочдын ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулах “Сургуулийн хүүхдийн хоолны тогоочийн мэргэшүүлэх сургалт”-ыг БШУЯ, ШУТИС-тай хамтран зохион байгуулж байна.

Уг хууль хэрэгжсэнээр 2021 оноос 1-5 дугаар анги, 2022 оноос дунд анги, 2023 оноос ахлах ангийн сурагчдад үдийн хоолоор үйлчлэх юм. 

Энэ нь өнөөгийн хүн амын өвчлөлийн нэг шалтгаан болж байгааг ШУТИС-ийн Хоолзүйн салбарын профессор Г.Энхтайван онцолжээ. Тиймээс хүүхдийн өсөлт, хөгжилтийн хэрэгцээ, шаардлагыг хангах хоолыг сургуулийн тогооч хийж сурах ёстой гэжээ. 

Сургалт 2020 оны наймдугаар сарын 17-ний өдрөөс эхлэн 14 хоног үргэлжилнэ. Сургалтанд нийслэлийн сургуулиудын 25 тогоочийг хамруулан хоол хүнсний илчлэгт чанар, хүүхдийн хоолны цэс зохиох, хүүхдийн хоол бэлтгэх технологийн онцлог, хоолны илчлэг тооцох аргачлал, түүхий эд бүтээгдэхүүний чанар, хүлээн авах, хадгалалт тээвэрлэлтэд тавигдах шаардлага зэрэг онолын болон практик дадлагыг хослуулан явагдана. Суралцагчдад эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг бэлтгэж хүргэхэд тогооч нарын үүрэг хариуцлага чухал бөгөөд цаашид энэ чиглэлийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.