СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-17

Уурхайн нурангид дарагдсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд гаргажээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны долдугаар багт байрлах зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхайд нуралт үүсэж, тус уурхайн ажилчид болох иргэн Б /19 настай, эрэгтэй/, Х /27 настай, эрэгтэй/ нар шороонд дарагдсан мэдээллийг наймдугаар сарын 14-ний 13:00 цагт хүлээн авчээ.

Тус уурхай нь Хэнтий аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, Бэрх тосгоноос зүүн урагш 3 км-т оршдог.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, “Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн долоон ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажлыг зохион байгуулан, эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн юм.

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн томилогдсон бүлэг далд уурхайд нөхцөл байдлын үнэлгээ хийн ажлын төлөвлөгөө, зураг гарган нийт алба хаагчдыг хоёр хэсэгт хуваан дөрөв, дөрвөн цагаар тасралтгүй сэлгэн ажиллуулж, аврах ажиллагаа явуулснаар 2020 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 10:47 цагт Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг тавдугаар багийн харьяат.

Харин  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.