БНСУ-ын Шихынг хотоос Инчоны зүг явах хурдны зам дээр монгол иргэн согтуугаар жолоо барин, нэгдүгээр эгнээнд явж байхдаа автомашинаа зогсоосны улмаас зам тээврийн онц ноцтой осол гарчээ. Нийт найман автомашин ар араасаа мөргөлдөн, нэг хүний амь нас хохирч, 12 хүн бэртэл, гэмтэл авсан байна.
Энэхүү осол энэ сарын 16-ны шөнийн 02:20 цагт гарсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн монгол иргэн жолоодож явсан "Киа К5" маркийн автомашинаа зам дээр зогсооход "Киа К3" болон "Туксон" маркийн машинууд араас нь хурдтай ирж мөргөсөн аж. Харин уг ослыг хараад, хурдаа хасаж байсан таксины араас нэгэн ачааны машин мөргөсөн байна. Мөн дахиад гурван машин ослын хэлтэрхийний улмаас их, бага хэмжээний осолд оржээ.
Харамсалтай нь "Киа К5" маркийн автомашины зорчигчийн суудалд байсан 33 настай монгол эр нас барсан гэдгийг цагдаа нар албан ёсоор мэдэгдэв. Харин хүнд, хөнгөн гэмтэл авсан 12 хүн одоогоор ойролцоох эмнэлэгт эмчлүүлж байна.
К5 машиныг жолоодож явсан монгол иргэнд цусны шинжилгээ хийхэд түүний цусан дахь алкоголийн хэмжээ 0.08 хувь ба түүнээс дээш гэсэн үзүүлэлттэй гарчээ. Түүнчлэн түүний жолооны үнэмлэх хүчингүй болох нь тогтоогдсон аж.
Албаныхан ослын талаарх мөрдөн байцаах ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: Yonhap News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Odo boon ym bolndo
Ene mongolchuud haa ywaa gazara balagtai arhi tai ywah yuma arhinaas bol vhne vhen
Хаана явсан ч монголынхоо нэрийг муугаар гаргадаг болжээ. Юугаа хийж архи уучихаад жолоо барьдаг байнаа
Согтолт байхгүй л байна шүү дээ 0'08 Монголд бол 0'09 байхад болдог
Энэ монгол биш солонгос шүү дээ, хууль дүрэм чангатай улс, тийм байхаас ч аргагүй. Энэ улс үүнийг согтолт гэж үзэж бгаа бол тээл хууль нь адилхан л үйлчилнэ. Тэгээд ч маш их хохирол учруулж, олон дүрэм журам зөрчсөн бнашдэ. Одоо яанаа. Ийм хариуцлагагүй байж болкуу биздээ
Tsusan dahi hemjee bn shde uleelgesen hemjee bish
Solongosiin huuli oor mongoliinhoos neg ayga pibo uusan ch joloo barij bolddgui yu
bvvvvvr neg archaagvi haa yavsan gazaraa gai daguuldag ersiin svgnvvd ?!!!
Багшийн дээд дээр урд машин гэнэт зогсоод эсрэг урсгалын жолоочтой нутгаас хэзээ ирэв гээд хууч хөөрөөд зогсдог шиг л бодож тэнэг жолооч.
Хайран сайхан Монгол залуу Ум амгал нойрсдоо
Энэ зүгээр эвлүүлэг байна!!! Бид тодорхой баримттай улс хооронд бол мэдээж төрийн үйлчилгээ мэдээлэл байх ёстой Фб бол дандаа хандалт ,тандалт, тагналт,өдөлт,хатгалга,төөрүүлэх ,мунхруулах зэрэг осолтой орчин учираас монголчууд бид ул суурьтай,юм болгоныг өлгөн аваад хямрах хэрэггүй бөгөөд эр,эм гэлтгүй өөрсдийн ёс суртахууны үзэл угийн шинж чанараа итгэл үнэмшилээ хамгаалахын тулд сайн шүүн тунгаан бодсоны үндсэн дээр илэрхийлэх, бид шүү гэж хүлээн авах сэтгэгдлээ зөв байр суурьнаас дүгнэцгээе!!!!! Энэ мэт зүйл дээр бичээд ч хэрэггүй, ярилцаад ч хэрэггүй!!!!!!!!!! Шууд өнгөрүүлж, орхи!!!!!!!!!
Ee yanaa ingeed mongol hunii unelemj unah ymaa