СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-17

Дүүрэг бүрд 60 мянган тонн түлш нөөцөлнө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн дүн, 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцлээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн явц, хэмжээ, түлшний нөөцийн мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар мэдээлэл өглөө.

Энэ сарын 13-ны өдрийн байдлаар 84 агуулахад 41,500 тн сайжруулсан түлшийг нөөцөлсөн байна. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, СХД-ийн 1 дүгээр хороо, СХД-ийн 2 дугаар хороо, БЗД-ийн 21 дүгээр хороо, ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт .

Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барьж буй. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн дэд бүтцийн болон барилга хийцийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлууд 70 хувьтай хийгдэж байна. Тус үйлдвэрийг ирэх сарын 15-ны өдрөөс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын өөрчлөлтөөр аж.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны наймдугаар сарын 12-ны өдрийн А/1036 дугаар захирамжаар 2020 оны наймдугаар сарын 15-наас 2020 оны есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд юм.

Нэг сарын аянаар Гэр хорооллын айл өрхийн ахуйн хэрэглээний зуухны MNS5216:2016 стандартыг хангуулах, зөв галлагааны зөвлөмж өгөх, зуухны битүүмжлэлийг шалгах гэр, байшин сууцны агаар сэлгэлтийг сайжруулах, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийн зуухны зөв галлагааны горимын талаарх заавар зөвлөмж өгөх, сурталчилгаа хийх, засвар үйлчилгээ хийх, сайн картын хэрэглээг хэвшүүлэхэд хяналт тавих, хэрэглэгчдээс ирж буй санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий “Хэрэглэгчдэд үйлчлэх алба” байгуулж ажиллахаар болжээ.

.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженер, хангамжийн чиг үүргийн байгууллагууд өвлийн улиралд иргэдийг дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай ажиллагааны бэлтгэлийг хангахыг Захирагчийн ажлын алба болон харьяа байгууллагууд дүүргүүд болон хэрэгжүүлэгч агентлагуудад үүрэг болголоо.

Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын хугацаатай аянаар иргэддээ сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, угаарын хий мэдрэгчийг ашиглах заавар, зөвлөгөө, сэрэмжлүүлгийг өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангаж ажиллах үүргийг нийт нутгийн захиргааны болон дүүрэг хороодын албан хаагчдад өгөв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.