СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дуусаад, мэдээлэл хийж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

МАН-ын бүлгийн хуралдаан дөрвөн асуудлыг хэлэлцжээ.

- Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр,
- Монгол улсын ирэх 5 жилийн хөгжлийн хөтөлбөр, 
- 2020 оны төсвийн тодотголын тухай хууль,
- Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний нэгжийн удирдлагын тухай хууль зэрэг 4 асуудлыг хэлэлцжээ.

Ингээд 2020 оны төсөвт тодотгол хийхэд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар болсон. Мөн Хөгжлийн хөтөлбөр дээр Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний нэгжийн удирдлагын тухай хуулийг энэ чуулганаар хэлэлцэхийн тулд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг гаргажээ.

Үүнээс гадна МАН бүлгийн хурлаараа бүлгийн дэд даргын асуудлыг хэлэлцсэн байна. МАН-ын бүлгийн дэд дарга нарын нэг Б.Жавхлан Төсвийн байнгын хороон дарга болсон учир түүний оронд С.Амарсайханыг томилжээ.

Ж.Сүхбаатар: 
-Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний нэгжийн удирдлагын тухай хууль бол бага үндсэн хууль. Энэ хуулийг орон нутгийн сонгуулиас өмнө хэлэлцэж шийдвэрлэх ёстой. 

Учир нь Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулинд энэ хуулийг 2020 ондоо багтааж батлахыг тусгаж өгсөн. Үүнийг дагаад Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль батлагдаж зарим орон нутаг, аймгууд хот, тосгоны байдлаа сэргээж авах ёстой. Мөн шинээр бүрэлдэх ИТХ, орон нутгийн удирдлагууд, шинэ хуулиа мөрдөөд явбал зүгээр гэдэг үүднээсээ уг хуулийг яаравчлан батлах ёстой гэж үзэж байна.

-6.2 дахь заалтыг яагаад оруулснаа тайлбарлаж өгөөч?

Д.Тогтохсүрэн:
- 8.19нд хэлэлцүүлэг зохион байгуулна тэр үед илүү тодорхой гарах байх. Гол нь дагалдах хуулиараа төрийн өмч үү нийтийн өмч үү гэдгийг тодорхой болгох ёстой.

Ж.Сүхбаатар: 
-Нийтийн гэдэг нь ард түмний гэсэн санаа. Ингэхдээ төрийн гэдэг үгээ авч хаялгүйгээр давхар оруулж, томьёолсон. Олон нийтийн болгоомжлоод байгаа шиг манай газар нутаг гадаадынханд зарагдах хэмжээнд хүрсэн зүйл байхгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.