СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: АН-ын бүлэг ЗЗНДТНУТХ-ийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхийг эсэргүүцлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Бүлгийн байр суурийг бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн Б.Бейсэн, Ж.Батсуурь нар мэдээлэл хийлээ.

Д.Ганбат:
АН-ын бүлэг ээлжит бус чуулганаар хэлэлцэх 8 хуулийн төсөл, журмын талаар мэдээлэл хийлээ. Манай бүлэг Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний нэгжийн удирдлагын тухай хуулийг яаран хэлэлцэж болохгүй гэж үзэж байна. Орон нутгийн сонгууль өнгөрсний дараа, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх ёстой гэж үзэж байна.

Б.Бейсэн:
-Төсвийн тодотгол дээр тулгамдсан хэд хэдэн асуудал бий. Боловсрол, эрүүл мэндийн салбар болон хөдөө орон нутаг дахь чанаргүй гүүр, хоолойн төсвийг хэрхэн шийдэж байгаа нь тодорхойгүй байна.
Сонгуулийн өмнө шоу болгож аймгийн засаг даргыг томилж байгаа нь маш буруу.

Ж.Батсуурь:
-Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний нэгжийн удирдлагын тухай хуул бол маш чухал хууль. Гэвч энэ том хуулийн өөрчлөлтийг орон нутгийн сонгуулийн үйл явцтай давхцуулан оруулж ирж байгаа нь маш буруу. Ингэснээр улстөржилт явагдана гэж харж байна. Энэ хуулийг шинэчилж байгуулах нь гарцаагүй. Гэхдээ ээлжит чуулганаар, тухайн нутаг дэвсгэрийг хэн удирдаж, хэрхэн хөгжүүлж болох талаар нухацтай авч үзсэний үндсэн дээр шийдэх ёстой.

Аймгийн засаг дарга нарыг шууд ерөнхий сайд томилдог байх нь буруу. Ард иргэдээс сонгогдсон ИТХ-аас засаг даргыг томилдог байх нь зөв. Тухайн орон нутгийг тухайн нутагтаа амьдарч байгаа хүн л удирдах ёстой. Тиймээс уг хуулийг нухацтай авч үзэх ёстой.
Энэ хуулийг яаран оруулж ирж байгаа нь улстөржилт хийх гэсэн шалтгаан гэж бид үзэж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.