Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 694 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс 399 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл,
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 19.50 цагийн орчимд Дорнод аймаг Булган сум 3-р баг “Хашаат” гэх газар сумын төвөөс баруун урагш 36 км /шороон замд Даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 57 настай, эрэгтэй Э нас барсан.
2020 оны наймдугаар сарын 16-ны 00.30 цагийн орчимд Увс аймаг Давст сумын Хандгайт 2-р баг “Боршоо хилийн боомтоос Улаангом сумын чиглэлд /аймгийн төвөөс хойшоо 126 км/ асфальтан замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Б нас барсан.
2020 оны наймдугаар сарын 16-ны 11.06 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Наадамчдын гудамж, мод үржүүлгийн урд замд Mercedes Benz S500 маркийн автомашин Toyota Passo Sette маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota Passo Sette маркийн автомашины жолооч 37 настай, эрэгтэй Э-ийн амь нас хохирч, зорчигч 34 настай, эмэгтэй Э, 5 настай эмэгтэй М нарын хоёр хүн гэмтсэн.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 56 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 138 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажиллажээ.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны байдалд хурдаа тохируулан явахыг анхааруулж байна.
Эх сурвалж: ТЦА
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.