Үндэсний статистикийн хороо 2020 оны 7-р сарын байдлаар монгол улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарсан талаарх мэдээлэл танилцууллаа. БИд Улсын төсөв, эдийн засагтай холбоотой мэдээллийг онцлон хүргэж байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний 7 сарын жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 их наяд төгрөг/тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 4.9 их наяд/ төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.1 хувийг эзэлж байна.
Харин төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 7.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.
Татварын нийт орлого 2020 оны эхний 7 сард 4.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 989.6 (18.0%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Үүнд орлогын албан татвар 358.1 (23.6%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 155.6 (29.1%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 192.3 (17.6%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 163.9 (12.7%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 71.8 (14.2%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 39.2 (8.9%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2020 оны эхний 7 сард 7.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (33.9%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Зарлагын өсөлтөд урсгал зардал 1.3 (29.5%) их наяд төгрөг, хөрөнгийн зардал 613.8 (70.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин хүүгийн зардал 2.6 (0.6%) тэрбум төгрөг, эргэж төлөгдөх цэвэр зээл 82.4 (45.0%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.